Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!
Эрхэм оюутан залуус, багш, ажилтан Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Цаг үеийн энэхүү онцгой нөхцөл байдалд сургалт, судалгааны үйл ажиллагаагаа үргэжлүүлэх шинэ сорилт бүхий хичээлийн жил өнөөдөр эхэлж байна Бидний авч хэрэгжүүлэх бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Та бүхний эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжих болно. Алунгоо эхийн сургасанчлан аливаа бэрхшээлийг даван туулахад хүн бүр хичээн зүтгэж хувь нэмрээ оруулбал бид Хамтдаа хүчтэй байж чадна.