Яагаад Мехатроникийн хөтөлбөрийг санал болгодог вэ?
Мехатроникийн бакалаврын хөтөлбөр (B.Sc) нь аж үйлдвэрийн болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллах хүсэлтэй залууст мехатроникын мэргэжлийн шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох болно. МГТИС-ийн тус хөтөлбөрт суралцаж буй оюутан, төгсөгчид нь электрон удирдлагатай машин, тоног төхөөрөмжийг зохион бүтээх, загварчлах, хөгжүүлэхээс гадна тэдгээрийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээний чиглэлээр ажил эрхлэх боломжтой.
