Ажил мэргэжлийн үйлчилгээ
МГТИС-ийн Ажил мэргэжлийн үйлчилгээ нь оюутнуудыг ирээдүйн карьераа тодорхойлох, түүнд хүрэхэд туслах үүрэгтэй. Ажил мэргэжлийн үйлчилгээний үндсэн зорилго карьерын хөгжилд шаардлагатай эх үүсвэрүүд болох олон төрлийн үйлчилгээ, хөтөлбөрүүдээр дамжуулан оюутнуудад өөрсдийгөө танин мэдэх, ирээдүйн карьерынхаа хувьд зөв шийдвэр гаргах, амьдралын зорилгодоо хүрэхэд нь туслах юм.
1. Карьер боловсрол
- Өөрийгөө үнэлэх тест. Оюутан төгсөөд ирээдүйн карьер төлөвлөгөөний талаар тодорхой шийдэлд хүрч чадаагүй тохиолдолд өөрийн сонирхол, үнэт зүйл, хувь хүн, ур чадвараа шалгах зорилгоор Карьер үйлчилгээнд өөрийгөө үнэлэх тест өгөх боломжтой. Ингэснээр тухайн тестийн үр дүнд үндэслэж оюутан ирээдүйн карьер төлөвлөгөөгөө гаргах боломжтой.
- Товч намтар болон дагалдах захидал бичих заавар. Оюутнууд хамгийн сүүлийн үеийн, хувь хүнийг илтгэсэн, бүтээлч товч намтар болон дагалдах захидал бичихэд асуудал тулгарвал Карьер үйлчилгээнээс ганцаарчилсан зөвлөгөө болон бүлгийн семинар авч болно.
- Ажлын ярилцлагад бэлтгэх. Карьер үйлчилгээнээс ярилцлагад хэрхэн амжилттай бэлдэх талаар зөвлөгөө авч болох ба бэлтгэл ярилцлагад хамрагдах боломжтой.
- Карьер арга хэмжээ / семинарууд. Аж ахуйн нэгж болон компаниудыг урин МГТИС-ийн оюутнуудтай танилцуулах нь карьер арга хэмжээнүүдийн нэг болно. Энэ нь оюутнуудыг ажил олгогчидтой холбоо харилцаа тогтоох, төгсөлтийн дараах ажлын байрны боломж болон дадлагын талаар ярилцахад таатай нөхцөлийг бий болгоно.
- Холбоо харилцаатай байх. Оюутан болон төгсөгчид хоорондын харилцаа, холбогдох сүлжээг хөгжүүлснээр тэд бие биедээ туршлага хуваалцах орон зайг бий болгоно.
2. Карьер зөвлөгөө
- Зөвлөгөөний цаг. Оюутнууд Карьерын үйлчилгээнд ирж ганцаарчилсан, эсвэл бүлгийн зөвлөгөөг авч болно. Зөвхөн карьер үйлчилгээний талаарх зөвлөгөө төдийгүй сурлага, болон оюутны амьдралын талаарх зөвлөгөөг авч болно.
3. Карьер мэдээлэл
- Ажил мэргэжлийн талаарх мэдээллээр хангах;
- Аж ахуйн нэгж, компаниудын талаарх мэдээллээр хангах;
- Дадлага / ажлын байрны мэдээллийн сан
- Мэдээллийн сангаар дамжуулан оюутнууд сүүлийн үеийн ажлын байр болон дадлагын боломжуудын талаарх мэдээлэлтэй болох;
- Төгсөлтийн дараах боловсролын мэдээлэл
- Хэрэв оюутнууд төгссөний дараа дахин суралцах талаар төлөвлөж байгаа тохиолдолд хаанаас, хэрхэн эхлэх талаар Карьерын үйлчилгээнээс зөвлөгөө авч болно. Мөн яагаад үргэлжлүүлэн суралцахаар болсон, энэ нь төгсөгчдийн ирээдүйн карьерт ач холбогдолтой эсэх талаар ярилцаж болно.