Фитнесс танхим ба спорт арга хэмжээ
"Эрүүл биед саруул ухаан оршино". Тиймээс МГТИС нь хотхондоо оюутан, багш, ажилтны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор иж бүрэн тоног төхөөрөмж, ширээний теннис бүхий фитнес танхимыг байгуулсан билээ. Энэ нь багш, ажилтнууд болон оюутнуудыг идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийлгэхэд бүрэн зориулагдсан, тэднийг эрүүл чийрэг бие бялдартай байхын зэрэгцээ харилцан нэгэндээ туслах, найрсаг уур амьсгал бүрдүүлэх зорилготой танхим юм.
Түүнчлэн МГТИС-ийн оюутнууд их, дээд сургуулиудын сагсан бөмбөг, воллейбол, ширээний теннис зэрэг спорт тэмцээн уралдаанд тогтмол идэвхтэй оролцдог. Одоогоор, МГТИС-ийн багууд үндэсний болон олон улсын оюутны спорт арга хэмжээнүүдэд нэг, хоёрдугаар байрын шагналуудыг хэд хэдэн удаа хүртээд байна.