Яагаад "Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийг санал болгодог вэ?

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрт суралцсанаар тухайн оюутан инженерчлэл, байгалийн шинжлэх ухааны мэдлэгээ улам бүр хөгжүүлэхээс гадна тэднийг бие даасан, хэрэглээнд суурилсан судалгааны ажил хийх чадварыг сайжруулах зорилготой. Энэхүү Ахисан түвшний сургалтын хөтөлбөрийг МГТИС-ийн Герман улс дахь түнш их сургуулиудын хамтын ажиллагааны үр дүнд, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын онцлог хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан болно. 



МГТИС нь үүсэн байгуулагдсан цагаасаа дадлагад суурилсан сургалт, ажлын байрны бодит туршлагыг оюутнуудад олгох чиглэлээр олон улсын тэргүүлэх компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Иймээс Магистрын хөтөлбөрийн (M.Sc.) оюутнууд нь аж үйлдвэрийн хэрэгцээнд тулгуурласан “Ахисан шатны судалгааны төсөл” дээр ажиллах замаар Магистрын дипломын ажлаа тухайн салбартайгаа нягт уялдаатай, ихэвчлэн ажил олгогчтойгоо хамтран хийх боломжтой.  
“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр нь онолын үндэслэл, бодит судалгааг хослуулах замаар ажил мэргэжлийг чухалчлан үйлдвэрлэлийн салбарын хэрэгцээ шаардлагыг шууд хангахад чиглэсэн. Тус хөтөлбөр нь заавал судлах хичээл (инженерийн судалгааны арга зүйг түлхүү анхаарсан), өргөн сонголттой сонгон суралцах хичээл (салбар хоорондын модулиудыг багтаасан), Ахисан шатны судалгааны төсөл болон Магистрын дипломын ажил зэргээс бүрдэнэ. Ингэснээр мэргэшлийн хувьд давуу сонголтуудыг бий болгож, оюутныг инженерийн болон байгалийн шинжлэх ухааны аль алинаар нь хөгжих боломжийг олгоно.

"Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөрийн онцлог нь юу вэ? 

Дахин давтагдашгүй: Монгол Улсын аж үйлдвэрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, салбар хооронд хөрвөх чадвартай, судалгааны чиглэлээр мэргэшсэн шинжлэх ухааны магистрын зэрэг
Нэр хүнд: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  их сургуулиас эрэлттэй эрдмийн зэрэг хүртэх боломж;
Мэргэшсэн чиглэл: Олон салбарын өргөн цар хүрээ бүхий судалгааны арга зүйг эзэмших; 
Хөрвөх чадвар: Судалгаа, инновацын чиглэлээр мэргэшин инженерийн болон байгалийн шинжлэх ухааны салбарт хөрвөж ажиллах;
Бизнес сэтгэлгээ: Инженерчлэлийн бодит асуудлыг шийдвэрлэх бүтээлч хандлага, шийдлийг олж нээх;
Ахисан түвшний судалгаа: Аж үйлдвэрлэлийн салбарт чиглэсэн Ахисан түвшний нарийвчилсан судалгааны төсөл болон судалгааны мэргэжлийн зөвлөхийн удирдлага дор ажиллах;
Гэрээсээ гадаадад суралцах: МГТИС-ийн болон хамтрагч их сургуулиудын санал болгосон хичээлийн хөтөлбөрт суралцах;
Ажил мэргэжлийн өргөн боломж: МГТИС-ийн инженерчлэл болон шинжлэх ухааны салбар дахь (уул уурхай, үйлдвэрлэл, боловсруулалт, байгаль орчин гэх мэт) харилцаагаар дамжуулан олон улсын компаниудад ажиллах;
Манлайлал: Монголын компаниудад удирдах албан тушаалд дэвшин ажиллах;
Ирээдүйд чиглэсэн: Аж үйлдвэрлэлийн салбарын шинэ чиг хандлагатай хөл нийлүүлэх;
Англи хэл: Инженерийн болон шинжлэх ухааны хэлээр өндөр түвшинд чөлөөтэй харилцах;
Амжилт: МГТИС-д Шинжлэх ухааны магистрын зэрэг эзэмших нь танд дараагийн амжилтуудын үндэс суурь нь болох нь эргэлзээгүй. 
 

Та яагаад МГТИС-ийн магистрын хөтөлбөрийг сонгох хэрэгтэй вэ?  

“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр нь инженерийн болон хэрэглээний судалгааны чиглэлээр амжилттай ажиллахад таныг бэлтгэнэ. Та 21 дүгээр зууны инженерийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, туршлагыг боловсруулж, нэгтгэх боломжтой болно. 
Энэхүү сургалтын хөтөлбөр нь заавал судлах хичээлүүд, сонгон суралцах хичээл (олон төрлийн мэргэшил олгох боломжийг бүрдүүлэх), мөн практиктай холбогдсон судалгааны ажил гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ. Сургалтын хөтөлбөрийг орчин үеийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй ажлын орчинд шаардлагатай хамгийн чухал агуулга, арга зүйг багтаах замаар боловсруулсан бөгөөд тогтмол сайжруулдаг. Ахисан түвшний судалгааны төслийн гол онцлог нь хувь хүний бие даасан байдал, хариуцлагыг өндөр түвшинд хөгжүүлж, онолын сургалтын үед эзэмшсэн мэдлэг, ур чадварыг батжуулдаг оршино. Ингэснээр тус хөтөлбөр нь таны Магистрын зэрэг (M.Sc.) горилох дипломын ажилд чухал бэлтгэл болно. 
Энэхүү зэрэг олгох хөтөлбөрийн туршид та Монгол, Герман болон олон улсын профессоруудын лабораторийн ажил, бодит асуудал дээрх хэлэлцүүлэг, бие даасан төсөл, салбартаа тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллах зэрэг төрөл бүрийн сургалт судалгааны хөтөлбөрт хамрагдана. Нийтдээ Байгалийн нөөц, технологийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр нь судалгаа, шүүмжлэлт дүгнэлт, мэдлэг чадварыг бүтээлч сэтгэлгээ, санаачилгатай байхыг хөгжүүлэхэд чиглэнэ.