Яагаад Цахилгааны инженерийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

Цахилгааны инженерийн бакалаврын хөтөлбөрөөр эрчим хүч, цахилгаан, автоматжуулалтын бүрэн мэдлэг, ахисан түвшний технологийг бүрэн эзэмшүүлэн, цахилгаан эрчим хүчийг хэмнэх, нөөцийг үнэлэх, төлөвлөх, зарцуулах, үйлдвэрлэлийн технологийн процессыг автоматжуулах, үйлдвэр дэд бүтцийг цахилгаанжуулах дадал чадварт суралцуулна.



Эрчим хүч, цахилгаан систем, цахилгаан автоматжуулалтын чиглэлээр гадаад ба дотоодын, төрийн ба хувийн хэвшлийн, эрдэм шинжилгээний ба үйлдвэрлэлийн аль ч салбарт хөрвөн ажиллах чадвартай цахилгааны инженер, эрчим зүйч, автоматжуулалтын инженерийн хосолсон мэргэжилтэн болж төгсөнө.
 
Яагаад Цахилгааны инженер мэргэжлийг сонгох хэрэгтэй вэ?
 
Дээд боловсролын суурь, цахилгаан, механик, эрчим хүч, автоматжуулалтын мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдээр дамжуулан олгогдох мэдлэг, чадвар, дадал нь эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй, эдийн засгийн тогтвортой хөгжил, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй байдлыг хангасан ахисан түвшний эрчим хүч цахилгаан системийг ашиглах, зохион бүтээх, хөгжүүлэх, судалгаа явуулах, завсар үйлчилгээг гүйцэтгэх чадвартай болгоно.
 
Яагаад МГТИС-ийн Инженерийн зэрэг эзэмших хэрэгтэй вэ?
 
Бодит хэрэглээнд суурилсан, өөрийгөө хөгжүүлэх чадварт сургасан, хувь хүний хөгжлийг дэмжсэн эрчим хүч, цахилгаан инженерийн хөтөлбөр нь Герман стандартыг хангасан, магадлан итгэмжлэгдсэн, олон улсын жишигт хүрсэн тул Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлд жишиг загвар болдог. 
Энэ хөтөлбөрөөр бэлтгэгдэн төгссөн инженерүүд нь дараах чадварыг эзэмшинэ. Үүнд:
  • Эрчим хүчний систем, цахилгаан инженерийн салбарын тулгамдаж байгаа болон инженерчлэлийн нарийн төвөгтэй асуудлыг тодорхойлох, танин шинжлэн судалж тэдгээрийг шийдвэрлэхэд шинжлэх ухаан, мэдээллийн ахисан түвшний технологи, арга барилыг ашиглан оновчтой цогц шийдлийг боловсруулан нэвтрүүлэх;
  • Инженерийн болон хувь хүний ёс зүйн хэм хэмжээг баримтлан эрчим хүч цахилгааны инженерийн салбарыг хөгжүүлэх, үйл явцыг удирдан оновчтой зөв зохион байгуулах арга барилыг хэрэгжүүлэх; 
  • Эрчим хүч цахилгааны инженерийн салбарын техникийн ба технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, энергийн шинэ эх үүсгүүр, шинэ төрлийг нэвтрүүлэх, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчин, эрчим хүчний салбарын бодлого, төлөвлөлтийн менежментийг боловсронгуй болгох;
  • Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинтой нийцтэй, хариуцлагатай ажиллахын тулд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэдлэгт суурилан инженерийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагаврыг таньж ойлгон асуудлыг шийдэх