Яагаад Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг санал болгодог вэ?

Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөр (B.Sc) нь байгаль-эхийг хамгаалах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Хүрээлэн буй орчны тогтвортой байдалд болон нийгэм эдийн засгийн хөгжилд экосистемийн үйл ажиллагааг, түүнд гол үүрэг гүйцэтгэгч ус, агаар, хөрсний нөөцийг танин мэдэх нь нэн чухал гэдгийг оюутнуудад таниулан, сургадаг. Тус хөтөлбөрөөр суралцан төгсөгчид нь хүрээлэн буй орчны бохирдлыг хянах, нөхөн сэргээх боломжийг судалж, түүнийг үйлдвэр, уул уурхайн салбар, төрийн болон төрийн бус байгууллага гэх мэт бусад нөхөн сэргээлт шаардлагатай салбаруудад нэвтрүүлнэ.  

 


 
Яагаад Хүрээлэн буй орчны инженерчлэл мэргэжлээр суралцах хэрэгтэй вэ?
 
Хэрэглээнд тулгуурласан Хүрээлэн буй орчны инженерчлэлийн бакалавр хөтөлбөр нь уг мэргэжлийн оюутнуудад ирээдүйн ажлын байрны шаардлагад нийцсэн Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба Инженерчлэлийн чиглэлийн зайлшгүй мэдэх шаардлагатай мэдлэг чадварыг олгодог. Хүрээлэн буй орчны инженерчлэлийн бусад инженерчлэлүүдээс ялгагдах шинж чанар нь аливааг зөвхөн техник талаас нь буюу нэг талаас хардаггүйд оршино. Хэдийгээр техникийн туршлага нь чухал боловч хүрээлэн буй орчны инженерүүд нь аливаа технологийг нэвтрүүлэхэд түүний хүрээлэн буй орчинд үзүүлэх үр нөлөөг тооцож, олон талыг харсан нэгдсэн шийдлийг хөгжүүлдэг.  

МГТИС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн сургалтын хөтөлбөр нь өргөн цар хүрээг хамардаг. Тухайлбал, газар зүй ба хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежмент, үүнд ус, хөрс ба агаар (бохирдлыг хянах аливаа технологид онцгой ач холбогдол  өгдөг), хатуу хог, хаягдал дахин боловсруулах менежмент, орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх зэрэг болно. 

Хүрээлэн буй орчны инженерүүд нь бид бүхний өмнө болон ирээдүйд тулгамдсан хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх цогц шийдлийг гаргах, хөгжүүлэхэд бэлтгэгддэг. Тус бакалаврын хөтөлбөрийг төгсөгчид нь ирээдүйн мэргэжлийн ажил болон эрдэм шинжилгээ, судалгаа хийх мэдлэг, чадварыг бүрэн эзэмшинэ. Төгсөгчид Монгол орны болон бусад аль ч орны хүрээлэн буй орчны асуудлуудыг шийдвэрлэх технологийн мэдлэгтэй болохоос гадна мөн техник-төвтэй аргуудын хүрээлэн буй орчинд нөлөөлөх сөрөг үр дагавруудын талаар мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн шинжлэх ухаан, инженерийн салбарын өргөн мэдлэгтээ тулгуурлан мэргэжлийн инженерүүд, судлаачид, дадлага туршлагатай мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах түвшний мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой юм. Ингэж хамтран ажилласнаар салбарын хамтын ажиллагаа амжилтад хүрэх нөхцөл бүрдэнэ.
 
 
Яагаад МГТИС-ийн Инженерийн зэрэг эзэмших хэрэгтэй вэ?

МГТИС-ийн заах арга зүй болон судалгаа, эрдэм шинжилгээ нь дадлагад-суурилсан, мөн бүтээлч болон шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэн дэмжихэд чиглэгддэг. Уг дадлагад-суурилсан сургалт нь оюутны мэргэжлийн болон хувь хүний хөгжилд ахиц, дэмжлэг үзүүлдэг. МГТИС нь Европын боловсрол, судалгаа, эрдэм шинжилгээний чанар, стандартыг мөрдлөг болгож буй олон улсын сургууль бөгөөд Монгол Улсын Дээд боловсролын салбарт шинэчлэл хийж буй загвар сургууль.