Магадлан итгэмжлэл

Сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн их сургууль байх нь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-ийн стратегийн тэргүүлэх зорилтын нэг юм. Энэ хүрээнд  магадлан итгэмжлэл нь сургалтын чанар, байгууллагын гүйцэтгэлийг баталгаажуулах үндсэн хэрэгсэл болдог. 
МГТИС нь үйл ажиллагаандаа тогтмол хяналт-шинжилгээ хийж, үндэсний болон олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллагуудаар хараат бус үнэлгээ хийлгэн, чанарын баталгаажуулалтын тогтолцоогоо тасралтгүй сайжруулж байна.

Чанарын баталгаажуулалтын суурь: 2019 онд 
ХБНГУ-ын Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын агентлаг болох ACQUIN-аас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг бакалаврын 4 хөтөлбөртөө тус тус авсан. 
Энэхүү амжилт нь МГТИС-ийг Европын чанарын баталгаажуулалтын бүртгэл болох EQAR-т "Deutsch-Mongolische Hochschule für Rohstoffe und Technologie (DMHT)" нэрээр бүртгэгдэх үндэс суурийг бүрдүүлсэн юм.

Чанарыг ахиулах нь: 2025 оны дахин магадлан итгэмжлэл
Магадлан итгэмжлэл нь тасралтгүй, олон үе шаттай үйл явц юм. МГТИС нь 2019 оны магадлан итгэмжлэлийн үр дүнг бататгаж, цаашид ахиулах зорилгоор 2024-2025 оны хичээлийн жилд дахин магадлан итгэмжлэлд амжилттай хамрагдлаа.



Үндэсний түвшинд: 
БМИҮЗ-ийн магадлан итгэмжлэлийн шалгуурыг бүрэн хангаж, байгууллагын магадлан итгэмжлэлээ 5 жилийн хугацаатай сунгалаа. 
Сургалтын хөтөлбөрүүдээ хамтарсан магадлан итгэмжлүүлж, нийт 7 хөтөлбөрийн гэрчилгээ гардан авсан.
Олон улсын түвшинд:
Инженерчлэл, мэдээлэл зүй, байгалийн ухаан, математикийн чиглэлээр мэргэшсэн ASIIN агентлагаар дараах амжилтуудыг гаргав:  
Бакалаврын 6 хөтөлбөр, 
Магистрын 1 хөтөлбөр
тус тус амжилттай үнэлүүлж, 2030 оны 09 сар хүртэл хүчинтэй олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авлаа.

Энэхүү амжилт нь манай сургуулийн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх боломжийг баталгаажуулж, оюутнуудын ирээдүйн боломжийг улам өргөжүүлж байна. МГТИС-ийн сургалтын хөтөлбөрүүд нь Европын Дээд Боловсролын Чанарын Баталгааны Стандарт, Удирдамжийг (ESG) чанд мөрддөг бөгөөд шинээр магадлан итгэмжлэл олгосон ASIIN байгууллага нь дэлхийн хэмжээнд инженерийн болон технологийн боловсролын чанарыг тодорхойлогч тэргүүлэх агентлаг юм.
Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнууд:
Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай болж, 
Диплом дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөх давуу талтай болдог. 
МГТИС нь цаашид чанарын баталгаажуулалтын тогтолцоогоо улам боловсронгуй болгож, сургалт, судалгаа, захиргааны үйл ажиллагаандаа олон улсын шилдэг туршлагыг тууштай нэвтрүүлэх болно.