Налайх дахь МГТИС-н Хотхон
Улаанбаатар дахь Төв оффис
Холбогдох
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь нийслэлийн Налайх дүүрэгт байрлаж буй Монголын анхны хотхон бүхий сургууль юм. Их, дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа сурагчид болон эцэг, эхчүүд та бүхэн Налайх дүүрэгт хүрэлцэн ирж, тус их сургуулийн хотхонд айлчилж, оюутнуудын сурч боловсрох бүхий л орчин нөхцөлтэй биеэр танилцах боломжтой. Сургалтын танхим, лаборатори, судалгааны тоног төхөөрөмж, оюутны дотуур байр, чөлөөт цагаа өнгөрүүлдэг булангууд, номын сан, цайны газар болон дасгалын өрөөнүүдэд зочилж, сонирхсон мэргэжлийн дагуу багш, оюутнуудтай уулзаж ярилцан дэлгэрэнгүй мэдээлэл авч болно
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн зүгээс ирээдүйн мэргэжлээ сонгон суралцах гэж буй хүүхэд, залуус, судлаачиддаа зориулан жил бүрийн хавар, намрын улиралд Нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Өдөрлөгт оролцогчид тухайн өдрийн хичээл болон олон нийтэд зориулсан нээлттэй хичээлүүдэд хамрагдаж, их сургуулийн хотхон, компьютер ба туршилт судалгааны лабораториуд, факультетэд танилцах аялал хийх юм. Тус их сургуулиас зөвхөн Нээлттэй өдөрлөг бус, долоо хоног бүрийн Лхагва гарагт (15:00 цагт) Кампус аяллыг санал болгодог. Аяллыг та бүхний хүссэний дагуу Монгол, эсвэл Англи хэлээр явуулах боломжтой. Та болон таны эцэг/эх, асран хамгаалагч энэхүү аялалд хамрагдахыг хүсвэл бидэн рүү и-мэйлээр хүсэлтээ илгээнэ үү.
Санал хүсэлт
Та Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд хандан санал, хүсэлт гаргахыг хүсвэл report@gmit.edu.mn хаягаар илгээнэ үү. Баярлалаа.