Олон улсын оюутан
МГТИС нь та бүхэнд Монгол Улсад инженерийн чиглэлээр амжилттай суралцах таатай нөхцөлийг санал болгож байна. Элсэлт ба элсэлтийн үе шатанд МГТИС-ийн багш, профессорууд болон Сургалт, оюутны асуудал хариуцсан албаны ажилтнууд танд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх болно. Тус их сургууль нь оюутнуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэн, багш оюутны хоорондын найрсаг харилцааг бий болгодгоороо олонд танигдсан сургууль юм.
МГТИС-ийн олон улсын сургалтын хөтөлбөр:
Эхлэх хугацаа: 9-р сар
Дуусах хугацаа: 6-р сар
(Нэг хичээлийн жил)
- Байршил: Монгол Улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхон
- Танхимын хичээл: Намар болон өвлийн улирал
- Кредит цаг: Нийт 60 кредит цаг (ECTS): Намрын улиралд 30 кредит цаг ба хаврын улиралд 30 кредит цаг
- Сургалтын хөтөлбөр: Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчин, Эдийн засагч инженерийн бакалавр
- Англи хэлний мэдлэгийн түвшин: IELTS 6.0 or TOEFL 80
- Байр: Оюутнуудад хотхонд амьдрах боломжийг олгодог: дотуур байр/нийтийн байр
- Өргөдөл гаргах хугацаа: 6-р сарын 31
- Сургалтын төлбөр /байрны төлбөр багтсан/ : USD 2,350
- Виз: Оюутны виз шаардлагатай
- Лавлах: +976 7023 2086‚ international@gmit.edu.mn
Хэрэв та солилцооны оюутнаар элсэх, эсвэл бүтэн цагийн сургалтын хөтөлбөрт хамрагдахаар шийдсэн бол Монгол Улс руу ирэхээсээ өмнө дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
Суралцахыг хүссэн өргөдөл
Бүтэн цагийн сургалтын хөтөлбөрт хамрагдах оюутны элсэлтийг жилд нэг удаа зохион байгуулдаг. (Өргөдлийн хугацаа: 4-р сараас 7-р сар хүртэл). Хичээл эхлэх хугацаа: 9-р сар
Шалгах хэсэг:
МГТИС-ийн элсэлт
МГТИС-т сургалтын хөтөлбөрүүд
Солилцооны оюутан нь семестр бүрд элсэх хүсэлт гаргах боломжтой. МГТИС-ийн хөтөлбөр нь Герман улсын Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын хүрээлэнгээс (ACQUIN) магадлан итгэмжлэгдсэн бөгөөд Европын Кредит Шилжүүлгийн Системийг даган мөрддөг.
Шалгах хэсэг:
Магадлан итгэмжлэл
Хэрэв та амжилттай элссэн тохиолдолд таны өргөдлийг хүлээн авсан хариу и-мэйл илгээх болно.
- Визний хугацаа хүчинтэй паспорт (суралцах зөвшөөрөл)
- Элсэхийг зөвшөөрсөн бичгийн эх хувилбар
- Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний баталгаа
- Бүрэн гүйцэд бөглөсөн элсэлтийн маягт + гэрээ
- Паспортын зураг (таны оюутны картад ашиглагдах болно)