Элсэлтийн мэдээлэл
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ) болон Бакалаврын хөтөлбөрүүдэд элсэх хүсэлтийг тодорхой заасан хугацаанд оюутан элсүүлэх журмын дагуу хүлээн авдаг.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага:
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2022-2024 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байна.
- Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд мөн адил Монгол Улсын ЭЕШ өгсөн байна.
- Бакалавр: Математик болон Физикийн хичээлүүдийн ЭЕШ-ын оноо тус бүр 600, МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В2 (дундаас дээш түвшний) ба түүнээс дээш оноо авсан байх.
- Инженерийн бэлтгэл хөтөлбөр (ИБХ): Математикийн ЭЕШ-ын оноо нь 520, МГТИС-ийн Англи хэлний шалгалтад В1 (дунд түвшний) оноо авсан байх.
МГТИС-ийн Англи хэлний элсэлтийн шалгалт
- МГТИС нь Англи хэлний шалгалтыг жил бүр 5, 6, 8-р саруудад зохион байгуулдаг ба шалгалт авах өдрүүдийг тухай бүрд нь сургуулийнхаа вэбсайтаар зарладаг. 2021 оны хувьд шинэ коронавирус (COVID-19)-ын тархалтын улмаас тус шалгалтыг зохион байгуулах боломжгүй болох тохиолдолд Англи хэлний ЭЕШ-ын оноог дүйцүүлэн тооцох болно. Элсэлтийн комиссоос тухайн үед нь ЭЕШ-ын хэдэн оноогоор Англи хэлийг дүйцүүлэхийг зарлана.


- Элсэлтийн шалгалтаас чөлөөлөгдөх нөхцөл:
- Англи хэл дээр хичээллэдэг бүрэн дунд сургууль төгссөн.
- Олон улсын их, дээд сургуульд Англи хэлний заах арга зүйгээр бакалаврын хөтөлбөр дүүргэсэн.
- Англи хэлний TOEFL (хамгийн багадаа 80 оноо) эсвэл IELTS (хамгийн багадаа 6.0) шалгалтуудад оноо авсан.
Элсэлтийн бүртгэл яг одоо тус цахим хуудсаар явагдаж байна. Бүртгүүлэх явцад ямар нэг асуулт гарвал (+976) 70232086, (+976) 70232090 утсанд холбогдох эсвэл холбоо барих хэсэгт хандана уу.

Бүрдүүлэх материалууд:
Дээрх шаардлагыг хангасан бүртгүүлэгч нь МГТИС-д элсэх хүсэлтээ баталгаажуулан дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх. Гадаад, эсвэл Монгол дахь олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол диплом эсвэл гэрчилгээгээ албан ёсоор БШУЯ-аар баталгаажуулсан байна;
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны батламж (Монгол оюутнуудад);
- Англи хэл дээр бичсэн товч танилцуулга буюу CV;
- Англи хэлний түвшинг тодорхойлох баримт (гадаад оюутнуудад);
- Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар;
- Сүүлийн гурван сарын дотор авхуулсан хоёр хувь цээж зураг
Элсэх эрх
Бүртгүүлэгч нь сургалтын гэрээнд гарын үсэг зуран тухайн семестерийн сургалтын төлбөрийг бүрэн төлснөөр МГТИС-д элсэн орох эрх баталгаажна. Сургалтын гэрээ байгуулах үед өөрийн биеэр ирэх ба дээрх шаардсан материалуудыг хамт авчирна.
ЭЛСЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА
ЭЛСЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА