Сургалт, Судалгааны лаборатори
Одоогийн байдлаар МГТИС-д сургалт судалгааны зориулалтаар нийт 5 лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
- Физикийн лаборатори
- Химийн лаборатори
- Механик инженерийн лаборатори
- Эрдэс түүхий эд, боловсруулалтын лаборатори
- Хүрээлэн буй орчны лаборатори.
Шинэ лабораторийн барилга 2023 онд баригдаж ашиглалтад орох бөгөөд ингэснээр МГТИС-ийн лабораторийн хүчин чадал мэдэгдэхүйц сайжрах болно.
Физикийн лаборатори
Бакалаврын түвшний физикийн лаборатори нь анх 2015 онд нээгдсэн бөгөөд оюутнуудыг инженерийн шинжлэх ухааны төрлүүдэд хүсэл эрмэлзэлтэй болгох зорилгодоо уялдуулж практикт ойр, хэрэглээнд суурилсан физикийн сонирхолтой туршилтууд хийлгэх орчин нөхцөлийг бүрдүүллээ. Бид бакалаврын сургалтад зориулсан цахилгаан, механик, шингэн, мөн оптикийн гэх мэт олон төрлийн тоног төхөөрөмжтэй.
Химийн лаборатори
Химийн лабораторийг анх 2014 онд Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр байгуулсан. Тус лабораторид оюутнууд химийн хичээлийн дадлага, туршилт, судалгааны ажил гүйцэтгэн, онолын мэдлэгээ практикт хэрэглэж, аналитик ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Лабораторийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөн ажилладаг. Химийн лаборатори 20 орчим оюутны багтаамжтай бөгөөд инженерийн бэлтгэл хөтөлбөр, бакалаврын хөтөлбөрүүдийн ерөнхий химийн хичээл, сонгон суралцах хичээл болох аналитик хими, хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн зарим мэргэших хичээлүүдийн дадлага ажил мөн түүнчлэн ус, хөрсний анализ, электрохимийн болон гидрометаллургийн лабораторийн туршилт, судалгааг хийх боломжтой.
Механикийн лаборатори
Mеханикийн лаборатори нь 2018 оны 4-р сард ашиглалтад орсон бөгөөд оюутнууд төрөл бүрийн материал, эд анги, хийцэд суналтын болон шахалтын туршилт хийдэг. Туршилтад шаардлагатай бэлдэц, эд ангийг туузан болон дугуй хөрөө, суурин тастагч, өрмийн машин, 3D принтер, гагнуурын аппарат ашиглан бэлтгэдэг. Мөн энэ лабораторид роботын клубийн оюутнууд төрөл бүрийн робот бүтээж туршдаг.

Түүхий эд, эрдэс боловсруулах лаборатори
Түүхий эд, эрдэс боловсруулах лаборатори нь 2016 онд үүсгэн байгуулагдсан. Уг лаборатори нь Дээж бэлтгэл болон Технологийн туршилтын гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Дээж бэлтгэлийн хэсэг нь олон төрлийн бутлуур болон тээрмийн системийн тоног төхөөрөмжүүдтэй. Технологийн хэсэгт өндөр ба бага эрчимт хуурай болон нойтон соронзон баяжуулалт, шигших машинууд, хөвүүлэн баяжуулах машин, нэрлэгийн тоног төхөөрөмж, шингэн-шингэн уусгалтын багаж, баганан болон нуруулдан уусгалтын багаж, уусгалтын танк, хүндийн хүчний баяжуулах ширээ зэрэг хамаарна.

Хүрээлэн буй орчны лаборатори
Хүрээлэн буй орчны лаборатори нь 2018 онд судлаач, оюутны хамтын хүчин зүтгэлээр байгуулагдсан хамгийн отгон лаборатори юм. Энэхүү лабораторийн үйл ажиллагааны чиглэлд усны чанар (усны түвшин, усны бичил биологи, рН, EC, DO зэрэг янз бүрийн стандарт үзүүлэлтүүд), уур амьсгал, дулаан (цаг уурын хяналтын станц ба мэргэжлийн дулааны камер гэх мэт), агаарын чанар (жишээ нь тоосонцор зэрэг концентраци) ба хөрсний чанар (жишээ нь хөрсний соруур, шигшүүрийн төхөөрөмж) хамаарна. Лаборатори нь ус, хөрс, агаарын чанарт хамааралтай модулиуд ашигладаг бөгөөд гадаа ашиглах хөдөлгөөнт төхөөрөмжийг багтаасан болно.