Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС)-д тавтай морилно уу
Өнөөдөр МГТИС олон улсад хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн, салбартаа танигдсан хотхон хэлбэрээр хөгжиж буй их сургууль болоод байна. Бид Фрайбергийн Технологийн Их Сургууль, Аахены Технологийн Их Сургууль, Мартин-Лютерийн Нэрэмжит Халле-Виттенбергийн Их Сургууль, Брандинбургийн Технологийн Их Сургууль, Георг Агрикула Бохумын технологийн дээд сургууль зэрэг германы их, дээд сургуулиуд болон монголын аж үйлдвэр, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай нягт хамтран ажилладаг.
МГТИС нь оюутан залуус шамдан суралцаж, хандлагаа төлөвшүүлэн, аливаад дүн шинжилгээ хийх, бүтээлч сэтгэлгээтэй, хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах чадвар эзэмших эрдмийн өргөө юм. Манай төгсөгчид Уул уурхайн боловсруулах инженер, Механик инженер, Хүрээлэн буй орчны инженер, Эдийн засагч инженер, Эрчим хүч, цахилгааны инженер мөн Мехатроник инженерийн чиглэлээр өндөр түвшинд бэлтгэгдэж байна.
XXI зууны чанартай боловсрол, шилдэг судалгаа шинжилгээний төлөө хамтран зүтгэгч багш, ажилтан, оюутнуудаа бид "МГТИС-ийн гэр бүл" гэж бахархалтайгаар нэрлэдэг. Бид хамтдаа Монгол Улсын болон Азийн бүсийн технологийн тэргүүлэгч их сургууль болохоор зорин ажиллаж байна.
Хүндэтгэсэн,
Проф. Доктор. Б.Батцэнгэл
Захирал
Проф. Доктор. Л.Алтангэрэл
Судалгаа хариуцсан дэд захирал
Б.Энхбаяр
Санхүү, захиргаа хариуцсан дэд захирал