Оюутны зөвлөл ба Төгсөгчдийн холбоо

МГТИС-ийн Оюутны зөвлөл (ОЗ) нь 2016 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутны зөвлөлийн гол зорилго нь оюутнуудын эрх ашгийг хамгаалах, оюутнуудыг хариуцлагатай, хичээнгүй, үлгэр дуурайлал болсон ирээдүйн удирдагчид болгон хөгжүүлэхэд оршино. Оюутны зөвлөлийн гишүүд нь оюутнуудын саналаар сонгогддог бөгөөд хоёр семестрийн турш зөвлөлд ажиллах эрхийг авна. Гишүүн тус бүр Оюутны зөвлөлд тодорхой байр суурь, хариуцлага хүлээн ажилладаг.  

Энэ хичээлийн жилийн хувьд оюутнуудын идэвхийг сайжруулах, харилцааг бэхжүүлэх үндсэн дээр Спорт өдөрлөг, Цасны баяр зэрэг оюутнуудыг холбосон үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.





1. Ерөнхийлөгч Г. Мөнхсолонго
  • Багийн гишүүдийг удирдах, зөвлөлийн алсын харааг тогтоох
  • Гишүүдийн харилцаа холбоог нэгтгэх, идэвхжүүлэх
  • Тогтмол уулзалт зохион байгуулах
  • Үйл ажиллагааг санаачлан эхлүүлэх
  • Факультет, Захирлын зөвлөлтэй харилцаа холбоо тогтоох
  • Арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах
  • Эрдмийн зөвлөл болон Оюутны ёс зүйн хорооны хуралд оролцох
2. Дэд ерөнхийлөгч Б. Мөнхзул
  • МГТИС-ийн Клубийн зөвлөлийн удирдагчаар ажиллаж, клубуудын үйл ажиллагааны идэвх болон асуудлыг хариуцан ажиллах
  • Шаардлагатай бол Ерөнхийлөгчид туслах болон орлон гүйцэтгэх
  • Дүрэм журмын хэрэгжилтийг хангах
  • Бусад гишүүдтэй хамтран арга хэмжээнүүдийг зохион байгуулах
3. Нарийн бичиг Т. Дөлгөөн
  • Хурал бүрийн тэмдэглэлийг хөтлөх
  • Арга хэмжээний тайланг бичих
  • Хурал бүрийн ирцийг үнэн зөв хөтлөх
  • Гадаад харилцаа болон албан бичиг хэргийг хариуцах
  • Оюутны зөвлөлийн бичиг баримтын архивыг хадгалахад туслах
4. Санхүүч С. Вансэмбэрүү
  • Санхүүгийн асуудлуудыг хариуцах
  • Үйл ажиллагааны төсөв боловсруулалтыг зохицуулах
  • Хандив тусламж болон хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулах
  • Санхүүгийн тайлан бичих
  • Бусад гишүүдтэй хамтран арга хэмжээнүүдийг зохион байгуулах
5. Бичиг хэргийн корнер Б. Маргад
  • Бичгийн хэрэгслийн булангийн бүх үйл ажиллагааг зохион байгуулах
  • МГТИС-ийн брендийн бүтээгдэхүүний түгээлтийг хариуцах
  • Бичгийн хэрэгслийн булан болон ажилтнуудын цагийн хуваарь, ээлжийг хянах
  • Бичгийн хэрэгслийн булангийн олон нийтийн харилцааг хариуцах
  • Бичгийн хэрэгслийн булангийн тоног төхөөрөмж, тавилгыг хянах
  • Бичгийн хэрэгслийн булангийн судалгаа, хөгжүүлэлтийг хариуцах
6. Бялдаржуулах төв хариуцагч А. Жамъяанпүрэв
  • Оюутнууд болон багш ажилтнуудад болох гэж буй арга хэмжээний талаар тогтмол мэдээлэх
  • Оюутны зөвлөлийн нууц үгнүүд болон мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах
  • Албан ёсны имэйл хаягийг хариуцан ажиллах
  • Гишүүдэд мэдээлэл өгөх, имэйлүүдэд хариу бичих
  • Бусад гишүүдтэй хамтран арга хэмжээнүүдийг зохион байгуулах
7. Кофе корнер хариуцсан ажилтан Х. Түвшинбаяр
  • Кофены булангийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах
  • Бариста болон ажилтнуудыг удирдаж, хяналт тавих
  • Кофе шопын бүтээгдэхүүний тасралтгүй нийлүүлэлтийг хангах
  • Орлого, зарлага зэрэг санхүүгийн бүх асуудлыг хариуцах
  • Кофены буланд борлуулах бүтээгдэхүүний төрөлтэй холбоотой шийдвэр гаргах
8. Мэдээлэл нэгтгэгч Б. Мөнхдалай
  • Оюутнууд болон багш ажилтнуудад болох гэж буй арга хэмжээний талаар тогтмол мэдээлэх
  • Оюутны зөвлөлийн нууц үгнүүд болон мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах
  • Албан ёсны имэйл хаягийг хариуцан ажиллах
  • Гишүүдэд мэдээлэл өгөх, имэйлүүдэд хариу бичих
  • Бусад гишүүдтэй хамтран арга хэмжээнүүдийг зохион байгуулах
9. Олон нийтийн харилцааны ажилтан Т.Төгсбилэг
  • Сошиал платформ болон хуудсуудыг (Facebook, Instagram) хөтлөх
  • Арга хэмжээг сурталчлах, оролцоог нэмэгдүүлэх
  • Спорт заалны цагийн хуваарь болон нийт үйл ажиллагааг зохицуулах
  • Оюутнуудад мэдээлэл өгөх, мессежүүдэд хариулах
  • Бусад гишүүдтэй хамтран арга хэмжээнүүдийг зохион байгуулах
10. Гомдол, хүсэлтийн менежмент С. Баттүвшин
  • Оюутнуудын гомдол, хүсэлтийг цуглуулах
  • Гомдлын хариуг өгөх
  • Хүргүүлэх бичиг баримтыг бэлтгэх
  • Бусад гишүүдтэй хамтран арга хэмжээ зохион байгуулах
11. Оюутны идэвхийн оноо хариуцагч Ц. Батирээдүй
  • Оюутнуудын үйл ажиллагааны оролцоог бүртгэх
  • Хичээлийн жилийн төгсгөлд бүртгэгдсэн бүх материалыг Тэтгэлгийн хороонд тайлагнаж хүргүүлэх

“МГТИС-ийн төгсөгчид” ТББ 

МГТИС-ийн төгсөгчдийн харилцаа холбоо нь гагцхүү төгсөлтийн баяраар хязгаарлагддаггүй. Учир нь “МГТИС-ийн төгсөгчид” ТББ нь тус их сургуулийн бусад төгсөгчид, багш, ажилтнуудыг хэд хэдэн үйл ажиллагаагаар холбож, байнгын харилцаатай байх нөхцөлийг бүрдүүлдэг. Тэд Сургалт, оюутны асуудал хариуцсан албанаас зохион байгуулдаг Ажил мэргэжлийн үйлчилгээг дэмжих аливаа арга хэмжээ, үйл явдал гэхчлэн жил бүр болдог уулзалт, олон соёл хоорондын үйл ажиллагаагаар холбогддог. Түүнчлэн манай төгсөгчид орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэн салбарын чухал мэдээллийг хуваалцдаг МГТИС-ийн хөтөлбөрийн цуврал семинарт тогтмол хамрагддаг. 

“МГТИС-ийн төгсөгчид” ТББ нь тус их сургуулийн төгсөгчдийн байгуулсан ашгийн бус байгууллага юм. Тус байгууллагын тэргүүнээр 2018 оны төгсөгч А.Сайнсанаа ажиллаж байна.