Байгууллагын бүтэц
Оюутан залуус, мэргэжилтнүүд авьяас чадвараа бүрэн дүүрэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд мэдлэг туршлагатай, хүсэл эрмэлзэлтэй багш нар, Захирлын зөвлөл, Эрдмийн зөвлөл, Факультетууд, мөн Удирдах зөвлөлд хүчтэй удирдлагын баг ажиллаж байна.

Захирлын зөвлөл
Захирлын зөвлөл нь МГТИС болон түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Захирлын зөвлөл нь сургуулийн дүрэмд заасан болон Удирдах зөвлөлөөс олгосон эрх үүргийн хүрээнд сургалт, судалгаа болон захиргаа, санхүүгийн бүх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Захирлын зөвлөл нь Захирал, Сургалт хариуцсан дэд захирал, Судалгаа хариуцсан дэд захирал, Санхүү, захиргаа хариуцсан дэд захирлаас бүрдэнэ. Тус зөвлөл нь Сургуулийн хөгжлийн стратеги, бодлого, сургалт, судалгаа, захиргаа, санхүүгийн үйл ажиллагааны урт, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлдэг. Европын дээд боловсролын стандарт, дүрэм журамд нийцсэн сургалтыг хэрэгжүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хууль тогтоомжид нийцүүлэн хангаж ажиллах үүргийг хэрэгжүүлдэг.
Факультетийн декан
Олон янзат байдлыг хариуцсан ажилтан дараах үндсэн үйл ажиллагааг хариуцдаг. Үүнд:
Манай байгууллагын бүтэц, мөн бидний амжилтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг холбоос дээр дарж авна уу. Та холбоо барихыг хүсвэл манай багш, ажилтны хуудсанд зочлох, эсвэл бидэнтэй шууд холбоо барина уу. Таныг сорьсон, сонирхолтой ажлын байрыг хайж байна уу? Тийм бол та ажлын байр хуудсанд зочлоорой. Хэрэв та өөрт тохирох сургалтын хөтөлбөр хайж байгаа бол дараах хуудсанд зочилно уу: МГТИС-ийн сургалтын үйл ажиллагаа. Баярлалаа.
Удирдах зөвлөл
Удирдах зөвлөл нь Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) шийдвэр гаргах дээд байгууллага бөгөөд Монгол Улсын дээд боловсролын хуульд заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг юм. Мөн үүнээс гадна МГТИС-ийн Удирдах Зөвлөл нь сургуулийн хөгжлийн стратеги, бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол, Германы хамтын ажиллагааны үзэл санаа, Европын дээд боловсролын стандартад нийцсэн сургалт, судалгааны чанарыг хангахад хяналт тавьдаг.
Бүрэлдэхүүн: Удирдах зөвлөл нь санал өгөх эрхтэй 15 гишүүнээс бүрдэнэ. Үүнд МГТИС-ийн үүсгэн байгуулагчдын 8 төлөөлөл: Монгол Улсын дээд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэрлэсэн 4, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газраас нэрлэсэн 4 төлөөлөл, мөн МГТИС-ийн багш нараас 3 төлөөлөл, Ажил олгогч болох аж үйлдвэрийн салбараас 2 төлөөлөл, МГТИС-ийн төгсөгчийн холбоо, оюутны зөвлөлөөс тус тус 1 төлөөллүүд багтана.
Удирдах зөвлөлийн гишүүд:

Эрдмийн зөвлөл
Сургуулийн эрдмийн зөвлөл нь сургуулийн эрдмийн дээд удирдлага бөгөөд МГТИС-ийн сургалт, судалгааны чиглэлийг тодорхойлно. Сургуулийн эрдмийн зөвлөл нь академик эрх чөлөө, стандартыг ханган ажилладаг. Сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Захирал, Сургалт хариуцсан дэд захирал, Судалгаа хариуцсан дэд захирал, деканууд, профессорууд, докторын дараах түвшний сургалт, судалгааны ажилтан, ахлах багш, багш, судлаачдаас сонгогдсон нэг төлөөлөл, Оюутны зөвлөлийн дарга, Сургалт, оюутны асуудал хариуцсан нэгжийн дарга, олон янзат байдлыг хариуцсан ажилтан тус тус багтана.
Сургуулийн бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилготой бие даасан комисс, хороод ажилладаг. Үүнд:
Сургуулийн бодлого, үйл ажиллагааг дэмжих зорилготой бие даасан комисс, хороод ажилладаг. Үүнд:
- Сургалтын комисс
- Судалгааны комисс
- Элсэлтийн шалгалтын комисс
- Тэтгэлгийн комисс
- Дадлагын комисс
- Шалгалтын зөвлөл
- Өмч хамгаалах зөвлөл
- ХАБЭА хариуцсан байнгын зөвлөл
- Оюутны ёс зүйн хороо
- Чанарын удирдлагын хороо
- Дотоод аудитын баг
Захирлын зөвлөл
Захирлын зөвлөл нь МГТИС болон түүний өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг. Захирлын зөвлөл нь сургуулийн дүрэмд заасан болон Удирдах зөвлөлөөс олгосон эрх үүргийн хүрээнд сургалт, судалгаа болон захиргаа, санхүүгийн бүх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Захирлын зөвлөл нь Захирал, Сургалт хариуцсан дэд захирал, Судалгаа хариуцсан дэд захирал, Санхүү, захиргаа хариуцсан дэд захирлаас бүрдэнэ. Тус зөвлөл нь Сургуулийн хөгжлийн стратеги, бодлого, сургалт, судалгаа, захиргаа, санхүүгийн үйл ажиллагааны урт, дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулан хэрэгжүүлдэг. Европын дээд боловсролын стандарт, дүрэм журамд нийцсэн сургалтыг хэрэгжүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийг чанарын өндөр түвшинд хууль тогтоомжид нийцүүлэн хангаж ажиллах үүргийг хэрэгжүүлдэг.
Факультетийн декан
Факультетын декан нь факультетын өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг. Декан нь өөрийн факультетыг бүрэн төлөөлнө.
Дотоод хяналт, шалгалтын ажилтан
Дотоод хяналт, шалгалтын ажилтан нь мөн ялгаагүй Олон янзат байдлыг хариуцсан ажилтантай адил өргөн хүрээнд ажилладаг. Тэрээр чанар, хууль, эрх зүй, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах болон дараах үндсэн үйл ажиллагааг хариуцдаг. Үүнд:
- Чанарын менежментийн тогтолцооны үйл явцуудыг бий болгох, хэрэгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг нь хангах ба дотоод аудитын жилийн төлөвлөгөөний дагуу дотоод аудит болон удирдлагын дүн шинжилгээний хурал зэргийг тус тус зохион байгуулах
- Чанарын менежментийн тогтолцооны гүйцэтгэл болон сайжруулалт шаардлагатай асуудлыг Удирдах зөвлөлд тайлагнах
- МГТИС-ийн бүх хамт олныг чанарын шаардлагын (сургалтын хөтөлбөрийн чанар, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны чанар, захиргаа болох дэмжих үйл явцын чанар) талаарх ойлголтоор хангах
Олон янзат байдлыг хариуцсан ажилтан
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь олон янзат байдлыг онцгойлон анхаардаг бөгөөд жендерийн тэгш байдал нь сургуулийн үндсэн үйл ажиллагаандаа баримталдаг үнэт зүйлийн нэг юм. Тус сургууль нь нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагын хувьд олон ургалч үзлийг дэмжиж, хүн бүрийн сурах, ажиллах боломжийг хангана хэмээн дүрэмдээ тусгасан юм. Энэхүү зорилгын хэрэгжилтийг Олон янзат байдлыг хариуцсан ажилтан 2017 оноос хариуцан ажиллаж байна.
Олон янзат байдлыг хариуцсан ажилтан дараах үндсэн үйл ажиллагааг хариуцдаг. Үүнд:
- Жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг оюутан элсүүлэлт болон хүний нөөцийн сонгон шалгаруулах үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх
- Байгууллагын үндсэн үйл ажиллагаанд (сургалт, судалгаа, захиргаа) жендерийн тэгш байдлын болон тэгш боломжийн талаар дүн шинжилгээ хийж, тайланг БСШУСЯ-нд хүргүүлэх
- Эрэгтэй, эмэгтэй хүмүүст тэгш боломжийг олгох асуудлаар сургуулийн Эрдмийн зөвлөл, Тэтгэлгийн комисс, Ёс зүйн хороонд зөвлөмж өгөх