Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед заавал хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмжүүд

Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед заавал хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмжүүдийг хүргэж байна.

Гамшгаас хамгаалах онц байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн "Гамшгаас хамгаалах орон тооны бус мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай" Захирлын тушаал 2020 оны 11-р сарын 11-ний өдөр батлагдсаны дагуу Мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүн, Анхны тусламжийн бүлэг болон Аврах гал унтраах бүлэг байгуулагдан ажиллаж байна.

Нийт багш, ажилтан, оюутнуудын анхааралд,

Улс орон даяар 2020 оны 11 сарын 12-ны 6 цагаас 11 сарын 17-ны 6 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 178-р тогтоол болон Боловсрол, шинжлэх ухааны Сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” тушаалыг танилцуулж байна.

“Оюу толгой” ХХК-ийн төлөөллүүд МГТИС-ийн багш, оюутнуудтай уулзлаа

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар “Оюу толгой” ХХК-ийн төлөөллүүд тус их сургуулийн хотхонд зочиллоо. Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге, Сургалтын менежер Ч.Наранцогт, Далд уурхай хариуцсан хүний нөөцийн менежер Брендон Дэвис болон Хүргэлтийн төв – Мэдээллийн систем, технологийн менежер Г.Цэндмаа нар энэ өдөр МГТИС-ийн удирдлагын баг, профессор судлаач, багш, оюутнуудтай уулзаж, ярилцлаа.

МГТИС болон ШУТИС-ийн профессор, багш нар хамтран ажиллаж, туршлага солилцоно

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагууд, профессор, багш судлаачид Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд урилгаар зочилж, хотхоны үйл ажиллагаа болон лаборатори, судалгааны ажилтай танилцлаа. Уулзалтын үеэр хоёр талын төлөөллүүд Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар хэлэлцсэн юм.