“Data assimilation, optimization and applications” зуны сургалт зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Франц улсын Версалийн их сургуультай хамтран өгөгдлийг нэгтгэн, оновчлилж, ашиглахад шаардлагатай мэдлэгийг олгох “Data assimilation, optimization and applications” зуны сургалтыг зохион байгуулах гэж байна.
           
Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төв (CIMPA-International Center for Pure and Applied Mathematics)-ийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй уг сургалтыг 2021 оны 7-р сарын 5-наас 10-ны хооронд холимог хэлбэрээр явуулахаар төлөвлөж байна. Тодорхой тооны оролцогчид МГТИС-ийн дотуур байранд байрлан, танхимын хичээлд хамрагдах бөгөөд Франц, Монголын профессор багш нар хичээлийг цахимаар орох юм.
           
Оновчлолын асуудлууд нь инженер, санхүү, эдийн засаг зэрэг олон салбарт тулгардаг, төрөл бүрийн математикийн томъёоллуудыг үүсгэж байдаг асуудал. Харин CIMPA сургалтын гол зорилго нь оновчлол, өгөгдөл шингээх замаар хэрхэн хэрэглээний асуудлыг шийдвэрлэж болохыг олон төрлийн сэдвээр дамжуулан таниулах явдал юм.
             
Тус сургалт нь зургаан хичээлийн хүрээнд олон төрлийн оптимизацын асуудлыг авч үзэх бөгөөд ихэвчлэн санхүү, эрчим хүч гэх мэт тодорхой асуудалтай холбогдсон байх юм. Сургалтын эхний хоёр өдөрт гүдгэр анализын үндсэн онол, градиентад суурилсан эсвэл градиентад суурилаагүй  чөлөөт аргууд гэх мэт стандарт тоон хэрэгслүүд гэх зэрэг оптимизацын талаарх танилцуулга хичээл орно. Хичээлийн нэг цаг гучин минут нь нийт гурван илтгэлээс бүрдэж, компьютерын нэмэлт хичээл, багаар ажиллах бие даалтын ажлууд нь танхимын сургалтын бус цагаар буюу хичээлийн дараа зохион байгуулагдана.

Сургалтын хуваарь болон хичээлийн мэдээллийг энд дарж авна уу.
Дотоодын оролцогчид дараах GOOGLE FORM руу нэвтэрч бүртгүүлнэ үү.
Бүртгэл, мэдээллийг дараах холбоо барих хаягаас тодруулна уу.

И-мэйл: naturalscience@gmit.edu.mn