“Оюу толгой” ХХК-ийн төлөөллүүд МГТИС-ийн багш, оюутнуудтай уулзлаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцахаар “Оюу толгой” ХХК-ийн төлөөллүүд тус их сургуулийн хотхонд зочиллоо. Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге, Сургалтын менежер Ч.Наранцогт, Далд уурхай хариуцсан хүний нөөцийн менежер Брендон Дэвис болон Хүргэлтийн төв – Мэдээллийн систем, технологийн менежер Г.Цэндмаа нар энэ өдөр МГТИС-ийн удирдлагын баг, профессор судлаач, багш, оюутнуудтай уулзаж, ярилцлаа.
Мөн уулзалтын үеэр хоёр талын төлөөлөл цаашид хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцсэн юм. Тухайлбал, оюутнуудыг дадлагажуулах, үйлдвэрлэлийн орчинд бодит мэдлэг туршлага олгох сургалтын арга барилыг сайжруулах, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг өргөжүүлэх, хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажлыг хөндлөө.
“Оюу толгой” бол аюулгүй ажиллагааг эрхэмлэн зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гарган нэмүү өртөг бий болгон, Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаа уул уурхайн компани юм. Байгаль орчны өндөр стандарт баримталдаг, олон улсын түвшний өндөр ур чадвартай инженер, мэргэжилтэн, удирдлагын багтайгаар үйл ажиллагаа явуулдаг учир МГТИС-ийн багш судлаачид, оюутнуудын хувьд мэргэжлийн бодит дадлага, туршлага хийх боломжтой томоохон талбар болж байна.