“Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын (M.Sc.) хөтөлбөрийг танилцуулах цахим уулзалт зохион байгуулагдана

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын шинэ хөтөлбөр (M.Sc.) танилцуулах цахим уулзалтыг 2020 оны 12-р сарын 10-ны өдөр 13:00 цагаас зохион байгуулах гэж байна.

Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд дэвшүүлье!

Улс эх орныхоо нийгэм эдийн засаг зэрэг бүхий л салбартай салшгүй холбоотой шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын эрдэмтэн, судлаач, багш, ажилтнууддаа Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед заавал хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмжүүд

Улсын онцгой комисс болон Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед заавал хэрэгжүүлэх арга хэмжээ, зөвлөмжүүдийг хүргэж байна.

Гамшгаас хамгаалах онц байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн "Гамшгаас хамгаалах орон тооны бус мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай" Захирлын тушаал 2020 оны 11-р сарын 11-ний өдөр батлагдсаны дагуу Мэргэжлийн ангийн бүтэц, бүрэлдэхүүн, Анхны тусламжийн бүлэг болон Аврах гал унтраах бүлэг байгуулагдан ажиллаж байна.

Нийт багш, ажилтан, оюутнуудын анхааралд,

Улс орон даяар 2020 оны 11 сарын 12-ны 6 цагаас 11 сарын 17-ны 6 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11-р сарын 11-ний өдрийн 178-р тогтоол болон Боловсрол, шинжлэх ухааны Сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох тухай” тушаалыг танилцуулж байна.