МГТИС нөхөн сэргээлтийн чиглэлээр Нийслэлийн Байгаль орчны газартай хамтран ажиллана
Нийслэлийн Байгаль орчны газрын (НБОГ) Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа болон Газрын хэвлийн нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоо нар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) хотхонд зочиллоо. Сургуулийн лабораториудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Захирал Проф. Др. Б.Батцэнгэл болон бусад төлөөлөлтэй уулзан хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн юм.
Уулзалтын үеэр НБОГ-аас тус их сургуультай Налайх орчмын уурхайн нүх, ан цавын дүүргэлт болон байгаль орчны нөхөн сэргээлтийг хамтран хийх саналтай байгаагаа илэрхийлээд цаашид эдгээр чиглэлээр хамтарсан төсөл, судалгаануудыг хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн юм. Түүнчлэн МГТИС-ийн зүгээс байгаль орчны чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулан, цахилгаан станцын үнс, хог хаягдлыг дахин боловсруулж дүүргэлтийн материалд ашиглах, тоосжилт болон дуу чимээний бохирдлын хэмжилт хийх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгааны төслүүдийг багш профессорууд, оюутнуудын оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ.
Үйлдвэржилт, суурьшлын бүсэд үүссэн ан цавыг нөхөн сэргээх, бохирдуулагч гол эх үүсвэр болох ахуйн хог болон цахилгаан станцуудаас гарч буй үнс зэргийг дүүргэгч материалд ашиглах замаар байгаль орчныг хамгаалах чиглэлд их сургуулийн судлаачид, багш профессоруудтай хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх нь чухал байгааг талууд онцлон дурдлаа.