“Боловсрол ба технологи” багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр зохион байгуулдаг багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн VIII бага хурал 2021 оны 10-р сарын 9-ний өдөр Ховд хотод “Боловсрол ба технологи” сэдвийн хүрээнд болох гэж байна.
Тус бага хурлын зорилго нь инженер технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, ЕБС-ийн багш, судлаачдын дунд харилцан туршлага, мэдлэгээ хуваалцах, байгалийн ухааны болон англи хэлний сургалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, сургалтын шинэ арга зүйн талаар санал бодлоо солилцоход оршдог.
Цар тахлын /COVID-19/ нөхцөл байдалтай холбоотойгоор зайн сургалт, технологийн шийдлийг онцолж буй энэхүү хурал нь нэгдсэн хуралдаанаар эхэлж, англи хэлний багш нарын семинар болон байгалийн ухааны хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулах сэдвүүдийг хэлэлцэн, математик, физик, хими, англи хэл гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
Бага хурлын хамтран зохион байгуулагчаар Ховд аймгийн Боловсролын газар болон Ховд их сургууль ажиллаж байна. Хурлыг цахим болон танхим гэсэн хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа тул инженер технологи, байгалийн ухааны чиглэлээр боловсролын салбарт ажиллаж буй багш, судлаачид Та бүхнийг өргөнөөр оролцож, сургалтын арга барил болон шинэ мэдлэгээ хуваалцахыг урьж байна.
Хуралд оролцох багш, судлаачдын илтгэлийн хураангуйг 2021 оны 10-р сарын 1-ний өдрийг хүртэл naturalsience@gmit.edu.mn и-мэйл хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70232089, 96069601 дугаараар холбогдон авна уу.
Хураангуй бичих загварыг энд дарж татна.