Дархан-Уул болон Орхон аймгийн боловсролын өдөрлөгүүдэд амжилттай оролцлоо

Дархан-Уул болон Орхон аймгийн боловсролын өдөрлөгүүдэд амжилттай оролцлоо

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн удирдлага, багш мэргэжилтнүүд, оюутнуудын баг 2025 оны 1-р сарын 30, 31-ний өдрүүдэд Дархан-Уул болон Орхон аймагт зохион байгуулагдсан “Мэргэжил сонголт” боловсролын өдөрлөгүүдэд амжилттай ажиллалаа.

Эдгээр өдөрлөгүүд нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, эцэг эхчүүдэд инженер мэргэжлийн тухай ойлголт өгөх, мөн дээд боловсролын байгууллагуудын талаар бодит мэдээлэл хүргэх зорилготой юм. Өдөрлөгт МГТИС-ийн багийнхан мэргэжил сонголтын зөвлөмж, бакалавр ба магистрын хөтөлбөрүүдийн танилцуулга, элсэлтийн шалгуур, STEM хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцлоо. Түүнчлэн Эрдэнэт хотоос МГТИС-д суралцаж буй 3-р курсийн оюутан Б.Энхжин өөрийн амжилттай суралцаж буй туршлагаасаа хуваалцаж, сурагчидтай нээлттэй яриа өрнүүлсэн юм.

Мөн энэ үеэр МГТИС-ийн Ректор Проф. Др. Б.Батцэнгэл болон Дархан-Уул аймгийн Монгол-Оюу сургуулийн Захирал Х.Золзаяа нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 

МГТИС-д орон нутгаас суралцдаг оюутнуудын ихэнх хувийг тус хоёр аймгаас төгсөгчид эзэлдэг тул тус өдөрлөгүүд нь сургуулиа дэлгэрэнгүй танилцуулан сурталчлах чухал арга хэмжээ болсон юм.