“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер оюутнуудад лекц уншлаа
“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Мелисса Шаненганге болон бусад төлөөлөгчид өнөөдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочилж, тус сургуулийн удирдлагууд болон багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад МГТИС-ийн тухай танилцуулгын үеэр цаашид зөвхөн оюутны дадлага, судалгаа хөгжүүлэлт, оюутны тэтгэлгээр зогсохгүй талууд олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг хатагтай Лингенфэлдер онцлон хэллээ.
Төлөөлөгчид уулзалтын дараа Оюутны клубийн үйл ажиллагааг сонирхон оюутнуудтай уулзаж, оюутны хотхоноор тойрон лабораториуд, фитнесс танхим зэрэгтэй танилцлаа. Мөн хатагтай Лингенфэлдер МГТИС-ийн болон Налайх дүүргийн Политехникийн коллежийн оюутнуудад урам зориг өгөх сонирхолтой илтгэл танилцуулж, өөрийн туршлагаас хуваалцсан юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас “Оюу толгой” ХХК-ийн Шинэ төгсөгчийн хөтөлбөрт 14 төгсөгч, Тэтгэлэгт 12 оюутан, Дадлагын хөтөлбөрт 10 оюутан, мөн 23 төгсөгч ажилд орсон бөгөөд 24 төгсөгч гүйцэтгэгч компаниудад ажил эрхэлж байна. Тэдгээрийн хүйсийн харьцааг авч үзвэл 48 хувь нь эмэгтэй төгсөгч, оюутнууд байгаа юм.