“ADRIANA MONGOL” төслийн багийнхан уулзаж, үр дүн тайлангаа хэлэлцлээ
[2022.10.20] “ADRIANA MONGOL” төслийн багийн уулзалт 2022 оны 10-р сарын 20-ны өдөр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд болж өнгөрлөө. Уулзалтад МГТИС, G.E.O.S компани болон ХБНГУ-ын Мартин Лютерийн их сургуулийн болон CBM, Dimap компанийн төлөөлөгчид танхим болон цахимаар оролцсон юм.
Уулзалтаар бүх түнш оролцогчдын үр дүнг танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа. Тухайлбал, Др. Т.Нарангарав төслийн МГТИС-д хэрэгжүүлсэн байдлыг, Др. Рудолф Суппес CBM-ийн, Др. Рене Кант G.E.O.S-ийн, Др. Корнелиа нь Мартин Лютерийн их сургуулийн үр дүнг тус тус танилцууллаа.
Оролцогчид ADRIANA төслөөс гадна G.E.O.S-ийн доктор Рене Кантын “CoreSmart”, “Газрын гүний дулааны судалгаа”, Мартин Лютерийн их сургуулийн Др. Глэссер Корнелиагийн “Уул уурхайн цикл дэх зайнаас тандан судлах өгөгдөл - хайгуулаас байгаль орчны хяналт хүртэл”, МГТИС-ийн Проф. М.Баянмөнхийн “Ашигт малтмалын боловсруулалтын салбар дахь МГТИС-ийн үйл ажиллагаа” зэрэг шинжлэх ухааны илтгэлүүдийг хэлэлцсэн юм. Эдгээр илтгэлийн дараа цаашдын судалгааны шинэ санал санаачилгыг гаргах хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцлаа.
“ADRIANA MONGOL” нь Германы “BMBF CLIENT II ADRIANA” хамтарсан төслийн нэг хэсэг бөгөөд хаягдлын нөөц бололцоо болон агуулагдах үнэт материалыг гаргаж авах техник, эдийн засгийн үндэслэлийг тооцоолох зорилготой юм.