МГТИС эрдмийн баяраа тэмдэглэж, 95 оюутандаа тэтгэлэг гардууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) өнөөдөр 2022-2023 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийн баяраа тэмдэглэж, шилдэг оюутнууддаа тэтгэлэг гардууллаа.
Судалгаанд суурилсан, инженерийн загвар их сургууль болохоор ажиллаж буй МГТИС нь жил бүр олон тооны оюутныг Монгол-Герман хоёр улсын Засгийн газрын болон харилцагч байгууллагуудын тэтгэлэгт хамруулж, инженерийн боловсролыг тэгш хүртээмжтэйгээр түгээхийг зорьдог.
Энэ хичээлийн жилд тус их сургуулийн 95 оюутан тэтгэлэг гардан авсан байна. Үүнээс 4-р курсийн 6 оюутан ХБНГУ-ын Фрайбергийн техникийн их сургуульд (TU Bergakademie Freiberg) нэг семестр суралцах Германы эрдмийн солилцооны албаны "DAAD TNB" тэтгэлгийг, бусад 28 оюутан сургалтын төлбөр, амьжиргааны зардал бүхий "DAAD Surplace" тэтгэлгийн эзэн боллоо. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 57 оюутан, ХБНГУ дахь харилцагч "HEITKAMP" компанийн нэрэмжит тэтгэлгийг 4 оюутанд олгожээ.
Нээлтийн ёслолын баярт Боловсрол, шинжлэх ухааны яам, ХБНГУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны төлөөлөгчид болон Герман дахь хамтрагч Фрайбергийн Техникийн их сургууль, Аахены Техникийн их сургууль, Бранденбургийн Технологийн их сургуулийн зочин багш профессорууд оролцож, оюутан залууст сурлагын амжилт хүсэн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
МГТИС нь оюутнуудаа тэтгэлэгт хамруулахын зэрэгцээ, ХБНГУ болон БНХАУ-д олон улсын оюутнуудын хамт Зуны хөтөлбөрт 14 хоног хамрагдах, Герман улс дахь хамтрагч их сургуульд нэг семестрээр суралцах, гаднын компаниудад гурван сарын турш цалинтай дадлага хийх боломжийг олгодог.
Тус их сургууль нь нэг талаасаа авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ манлайлагч төгсөгчдийг дэлхийн түвшний боловсрол мэдлэг олгох өндөр стандарттай сургуульд орох боломжоор хангах, нөгөө талаас тус сургуульд элсэн орсныхоо дараа өөрийгөө дайчлан амжилттай суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа амжилттай төгсөхөд нь тууштай дэмжих бодлогыг баримталдаг.
“Герман мэдлэг-Монгол ухаан” уриатай тус их сургуулийн сургалтын хөтөлбөрүүд нь Герман улсын их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт суурилагдсан бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээ гардан авсан. Уг магадлан итгэмжлэлээр Уул уурхайн боловсруулалтын инженер, Хүрээлэн буй орчны инженер, Механик инженер, Эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөрүүд итгэмжлэгдсэн юм. Түүнчлэн 2020 оны хичээлийн жилээс Мехатроник инженер, Эрчим хүч, цахилгааны инженер гэсэн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Эдгээр бүх хөтөлбөрийн сургалт 100 хувь Англи хэл дээр явагддагаараа онцлогтой.