“Дэлхийн номын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Номын сан, Оюутны зөвлөл болон Номын клуб хамтран “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан багш ажилтан, оюутан залуусын дунд “World Book Day” арга хэмжээг цахим болон танхимаар хослуулан зохион байгууллаа.
Арга хэмжээний зочин илтгэгчээр зохиолч, судлаач Проф. Др. Б.Энхбайгалийг урьж оролцуулан, түүний “Шинжлэх ухаан танин мэдэхүйн номыг хэрхэн унших вэ?” нэртэй шинэхэн номтой танилцаж, сонирхсон асуултаа асуун нээлттэй ярилцлага өрнүүлсэн юм. Түүнчлэн энэ үеэр оюутнуудын дунд зохион байгуулсан “50 сая номын уналт” танин мэдэхүйн уралдааныг М.Анужин ахлагчтай охидын баг тэргүүлэн, удаах байрыг Х.Энхманлай ахлагчтай хөвгүүдийн баг эзэлж, “Интерном” болон “Эрдэм арвижих оюу” компанийн бэлгээр шагнууллаа.
Анх 1995 онд ЮНЕСКО-ийн зүгээс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдөр Испанийн алдарт зохиолч М.Сервантес, Английн жүжгийн зохиолч У.Шекспир нарын таалал төгссөн өдөр төдийгүй Оросын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч гэгддэг алдарт зохиолч В.Набаковын мэндэлсэн өдөр юм. Тиймээс энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, олон нийтэд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна.