Багшийн хичээлд ажиглалт хийх арга зүйн сургалт зохион байгууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Хэл, заах арга зүйн төвөөс Багшийн хичээлд ажиглалт хийх сургалтыг тус их сургуулийн багш нарын дунд танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2022 оны 4-р сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг МГТИС-ийн сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлага, багшлах арга зүйг бусдадаа хуваалцах, багш нарт мэргэжил дээшлүүлэх боломж олгох зорилгоор жил бүр тогтмол хийдэг. Түүнчлэн сургалтын үеэр ажиглалтын үр дүнг тухайн багшид албан тушаал харгалзахгүйгээр, нөхөрсөг байдлаар хэрхэн мэдэгдэх тухай багтжээ.
Хэл, заах арга зүйн төвийн дарга Проф. Др. Ч.Гүнпилмаа, Англи хэлний багш бөгөөд Германы эрдмийн солилцооны албаны /DAAD/ төлөөлөгч Яан Тростманн, Англи хэлний багш Роберта Ли Чарпентиер, Д.Сувданчулуун болон Б.Номиндарь нар үр дүнтэй заах арга зүй, сайн туршлага, ажиглалтын маягт дээр хэрхэн ажиллах, санал хүсэлт, цахим ажиглалтыг хэрхэн хийх тухай сэдвүүдээр уг сургалтыг явууллаа. Сургалтад хамрагдсан багш нар цаашид МГТИС-д ажиглагчаар ажиллах боломжтой.