МГТИС-ийн үйлдвэрлэлийн өдөрлөгт 30 орчим компани оролцлоо
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Ажил олгогч болон оюутан, төгсөгчдийг холбох, аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Өдөрлөгт "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХК, "Геологийн төв лаборатори" ТӨҮГ, "Хера Экуйпмент", "Мера", "Оюу толгой", "Ачит ихт", "Трансвест", "Бороо гоулд", "MSM" гэх мэт уул уурхай, хүнд үйлдвэр, машин тоног төхөөрөмжийн хангамж, засвар үйлчилгээ, геологи хайгуулын гээд нийт 30 орчим компанийн төлөөлөл оролцлоо.
Уг арга хэмжээ нь оюутнууд, төгсөгчдийг сургалтаар олж авсан мэдлэгээ практикт ашиглаж, мэргэжлийн салбартаа дадлагажих, ирээдүйн ажил олгогч байгууллагаа олоход нь чухал дэмжлэг болдог. Түүнчлэн өдөрлөгийн үеэр инженер технологийн залуу мэргэжилтнүүд, судлаачдад зориулсан МГТИС-ийн “Байгалийн нөөц, технологи”-ийн шинжлэх ухааны магистрын хөтөлбөр, мөн судалгааны их сургууль болон компаниудын хамтарсан судалгаа хийх боломжийн талаар танилцуулсан юм.