Ирээдүйн инженерүүдээ угтах “Шинэ оюутны чиглүүлэх 7 хоног”
ШИНЭ ОЮУТНЫ ЧИГЛҮҮЛЭХ 7 ХОНОГ 2026. Ирээдүйн инженерүүдээ, тавтай морил!
МГТИС-д тэнцэж, элсэн орсон нийт шинэ оюутнууддаа баяр хүргэе!
Сурагчийн ширээнээс их сургуулийн орчинд хөл тавьж буй шинэ оюутнууддаа зориулан “Orientation Week for Freshmen” буюу “Шинэ оюутны чиглүүлэх 7 хоног”-ийг зохион байгуулдгаараа МГТИС нь Монголд түүчээлэгч билээ.
Шинэ оюутнууд их сургуулийн шинэ орчиндоо дасан зохицож, оюутны амьдралаа амжилттай эхлүүлэхэд шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, боломжуудтай энэхүү 7 хоногийн хүрээнд танилцана.
Шинэ оюутны чиглүүлэх 7 хоног гэж юу вэ?
Orientation Week нь МГТИС-д шинээр элсэн орж буй оюутнуудад их сургуулийн орчин, сургалтын үйл явц болон оюутны амьдралтай танилцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Энэ үеэр шинэ оюутнууд:
МГТИС-ийн сургалтын орчин, онцлогтой танилцах
Сургалтын үйл явц болон оюутанд шаардлагатай академик мэдээлэл авах
Их сургуулийн дотоод орчин, үйлчилгээ, боломжуудтай танилцах
Эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх чухал мэдээлэл авах
Шинэ найз нөхөд, хамт олонтойгоо танилцах
Оюутны амьдралд дасан зохицоход шаардлагатай зөвлөгөө, чиглэл авах
Ирээдүйн суралцах болон хөгжих боломжуудаа нээх боломжтой.
Хамрагдах оюутнууд: Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн (BEP) оюутнууд болон шинээр элссэн нэгдүгээр түвшний оюутнууд
Энэ 7 хоногт юу болох вэ?
1. МГТИС-тэй танилцах: Шинэ оюутнууд МГТИС-ийн сургалтын орчин, кампус, их сургуулийн амьдралтай танилцаж, шинэ орчиндоо хурдан дасан зохицох сууриа тавина.
2. Академик орчны эхлэл: Их сургуулийн сургалтын зохион байгуулалт, оюутны суралцах үйл явц болон академик амьдралтай холбоотой шаардлагатай мэдээллийг авна.
3. Эрүүл мэнд, аюулгүй байдал: Оюутны өдөр тутмын амьдралд чухал шаардлагатай эрүүл мэнд, хөдөлмөрийн болон кампусын аюулгүй байдлын талаарх мэдээлэлтэй танилцана.
4. Оюутны амьдрал ба боломжууд: МГТИС-ийн оюутны хувьд ашиглах боломжтой үйлчилгээ, боломжууд, хамтын ажиллагаа болон оюутны амьдралын талаарх мэдээллийг авна.
5. Шинэ хамт олон: Шинэ найз нөхөд, ангийнхан болон ирээдүйн инженерүүдтэйгээ танилцаж, МГТИС-ийн хамт олны нэг хэсэг болох эхлэлээ тавина.
Шинэ оюутан танд их сургуульд элсэн орох нь зөвхөн шинэ сургалтын орчинд шилжих биш, харин шинэ мэдлэг, шинэ найз нөхөд, шинэ боломж, шинэ хариуцлагын эхлэл юм.
Тиймээс МГТИС-ийн Orientation Week нь шинэ оюутан бүрийг их сургуулийн амьдралдаа итгэлтэйгээр хөл тавихад нь чиглүүлэх эхний алхам болно.
Чанартай боловсрол → Чадварлаг мэргэжилтэн → Ирээдүйн боломжууд