Falling Walls Lab Mongolia нээлттэй форумд урьж байна

ЭРХЭМ ХҮНДЭТ ЭРДЭМТЭН, ДОКТОР, СУДЛААЧ, МЭРГЭЖИЛТЭН, ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН АНХААРАЛД!

Бид та бүхний анхаарлыг Falling Walls Lab-д хандуулахыг хүсэж байна. Falling Walls Lab форум нь шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд өөрийн шинжлэх ухаан, дэвшилтэт технологи, судалгааны шинэлэг форматаа дотооддоо болон олон улсад танилцуулах боломж юм. Олон талт форматууд нь оролцогчдод өөрсдийн инновацыг удирдах, харилцааны ур чадвараа хөгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, үр нөлөөтэй, тогтвортой хамт олонтой хамтдаа хөгжин дэвших орон зайг бий болгоход дэмжлэг үзүүлдэг.

Жил бүр дэлхий даяар нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагууд өөрсдийн бүс нутгийн хамгийн шинэлэг оюун санааны ололт, олон талт байдал, хүсэл сонирхлыг харуулах зорилгоор Falling Walls Lab форумыг зохион байгуулдаг. Оролцогчид тус бүр 3 минутын дотор багтаан өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, шинэлэг төсөл, санаагаа бусад мэргэжилтнүүд, шүүгчдэд болон олон нийтэд бидний цаг үеийн хамгийн тулгамдсан сорилтуудын шийдлүүдийг танилцуулдаг. Орон орны үндэсний ялагчид нь жил бүрийн 11 сарын 07-нд Берлин хотноо олон улсын финалд өрсөлдөх бөгөөд улмаар Falling Walls Science Summit-д оролцох эрхийн бичгээр шагнуулж дэлхийн шинжлэх ухаан, бизнесийг хөдөлгөгч, гол бодлого боловсруулагчидтай харилцах, холбоо тогтоох боломжтой болно.

Falling Walls Lab Mongolia’25 форум 2025 оны 09 сарын 12-ны өдөр 13.00 цагаас МУИС-ын Номын сангийн хурлын танхим 502 ба www.zoom.us онлайн платформоор танхим-цахим хосолсон hybrid хэлбэрээр зохион байгуулагдана.

Форумын ерөнхий зохион байгуулагчаар Шинжлэх ухаан технологийн сан, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль; мөн Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн Яам, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, DAAD- Германы Эрдмийн Солилцооны Алба, Монгол Улсын Их Сургууль; INWES - олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоо, MонЦаМэ агентлаг; хэвлэлийн түншээр Mongolian Press мультимедиа агентлаг, Energy Insight сэтгүүл, тус тус дэмжин хамтран ажиллаж байна.

Оролцогчдын бүртгэл https://falling-walls.com/falling-walls-lab-mongolia хаягаар 2025 оны 06 сарын 09-ний өдрийн 23.59 цаг хүртэл явагдана. 

Falling Walls Lab Mongolia мэдээллийг шуурхай хүргэхийн тулд та бүхнийг өөрсдийн сургууль, хүрээлэн, байгууллагын  судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд энэхүү мэдээллийг цааш нь түгээхийг хүсэж байна. 


Хүндэтгэсэн,

Falling Walls Lab Mongolia Зохион байгуулах комисс