“Бичил уурхай эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” судалгааны тайланг хэлэлцэнэ
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон Канадын Бритиш Колумбын их сургуулийн хамтран хэрэгжүүлсэн “Бичил уурхай эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” сэдэвт судалгааны төслийн семинар 2021 оны 5-р сарын 11-ний өдөр 9:00-10:30 цагийн хооронд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
Тус хоёр их сургууль нь хамтын ажиллагааныхаа хүрээнд 2020 онд Дэлхийн банкны дэргэдэх Олборлох салбарын дэлхийн хөтөлбөрөөс (EGPS) зарласан төслийн шалгаруулалтад хамтарсан төсөл дэвшүүлж, улмаар дэмжигдэн хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийг 2021 оны 1-р сараас “Бичил уурхай эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” сэдвээр амжилттай хэрэгжүүлсэн байна.
Энэхүү судалгааны төслийн үр дүн, тайланг Засгийн газар, бүх шатны төрийн байгууллага, салбарын компаниуд болон олон улсын байгууллагуудад танилцуулан, хэлэлцүүлэх тул Та бүхнийг семинарт оролцохыг урьж байна.
Хөтөлбөр, дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.
Холбоо барих : 80096911