Эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг Falling Wall ENGAGEх Ulaanbaatar олон улсын арга хэмжээнд урьж байна

Нийгэм, эдийн засагт ач холбогдол, нөлөө бүхий шинжлэх ухаан, боловсрол, шинэ технологи, инновацын оролцоог идэвхжүүлэх, тэдгээрийн ололт амжилт, ойлголтыг олон нийтэд өргөн хүрээтэй түгээн таниулах зорилготой Falling Walls ENGAGEx Ulaanbaatar цахим арга хэмжээ “Сургалтын ирээдүй” сэдвийн дор Монголд анх удаа 2021 оны 5-р сарын 7-ны Баасан гарагийн 15-18 цагийн хооронд зохион байгуулагдана.

Тус виртуал арга хэмжээ нь цахим боловсролоор дамжуулан шинжлэх ухаан, боловсролын талаарх монголын болон олон улсын хэтийн төлөв, тэр дундаа виртуал орчин, зайн сургалтын ирээдүйн чиг хандлагыг дүгнэн хэлэлцэнэ. Илтгэгч ба хэлэлцүүлгийн зочноор Олон улсын эмэгтэй инженер, эрдэмтдийн холбоог төлөөлөн Энэтхэг, Бүгд Найрамдах Намиби, Их Британи Улсын эрдэмтэн судлаачид, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон „Mongolian E-Nomad Network“ байгууллагын мэргэжилтэн, багш, эрдэмтэн судлаачид уригдан туршлага солилцоно.

Falling Walls ENGAGEх Ulaanbaatar арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ ба ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны түншээр Монгол Улсад суугаа ХБНГУ-ын Элчин Сайдын Яам, дэмжигчээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Олон улсын эмэгтэй инженер эрдэмтдийн холбоо тус тус ажиллаж байна.

Эрхэм Таныг  Falling Walls ENGAGEx Ulaanbaatar цахим арга хэмжээнд оролцон, шинжлэх ухаан, технологи, инновац, боловсролын салбарт шинийг эрэлхийлэгчдийн эрдэм шинжилгээний ба бодит үйл ажиллагааны төслүүдтэй танилцан туршлага солилцохыг урьж байна. Арга хэмжээ синхрон орчуулгатай явагдана.
 
Агуулга: Сургалтын ирээдүйн төлөв | Зайн сургалтын ирээдүй | Цахим боловсрол
Урьдчилсан бүртгэл 2021 оны 5-р сарын 5-ны Лхагва гараг хүртэл явагдана: Бүртгэлийн маягт  эсвэл info@artsandmediaconsulting.org и-мэйлээр бүртгүүлнэ үү.
 
 
>>> Түүнчлэн, 2021 оны шилдэг шинжлэх ухааны оролцооны нээлт, үйл ажиллагааг шалгаруулах “Science Engagement Breakthrough of the Year 2021” энэ оны 06 дугаар сарын 15 хүртэл оролцогчдын материалыг хүлээн авч байна. Та бүхэн өөрсдийн өргөдөл, номинацийн материалаа дараах линкээр орж бидэнд илгээнэ үү: https://falling-walls.com/de/call-for-applications/
 
>>> Falling Walls Engage HUB Mongolia - уоркшоп болон Falling Walls Lab Mongolia арга хэмжээнүүд 2021 оны 09 дүгээр саруудад болох тул та бүхэн манай хуудсыг дагаж бидэнтэй цуг байж шинэ мэдээллээс бүү хоцроорой!

Холбоо барих:

Б.Бурмаа, МГТИС-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн 
Утас: +976 70232090
И-мэйл: burmaa@gmit.edu.mn

О.Зулцэцэг, “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ
Tel.:+976 991689084
И-мэйл: info@artsandmediaconsulting.org