“Бичил уурхай эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” судалгааны тайланг танилцууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Канадын Бритиш Колумбын их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны дэргэдэх Олборлох салбарын дэлхийн хөтөлбөрөөс (EGPS) санхүүжүүлсэн “Бичил уурхай эрхлэгчдийн нийгэм эдийн засгийн байдалд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй нөлөөллийн үнэлгээ” сэдэвт судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Энэхүү судалгааны үр дүнг Монгол Улсын Засгийн газар, бүх шатны төрийн байгууллага болон олон улсын байгууллагуудад танилцуулан, хэлэлцүүлэг явуулах зорилгоор 2021 оны 5-р сарын 11-ний өдөр цахим арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээг цар тахлын үед бичил уурхай эрхлэгчдэд тулгараад буй бэрхшээлийг бодлого боловсруулагчид, холбогдох байгууллагуудад хүргэх зорилгоор зохион байгуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, БШУЯ, УУХҮЯ, ХНХЯ, АМГТГ, МХЕГ, Жендерийн үндэсний хороо, Заамар сумын засаг дарга, Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Канадын Элчин сайдын яам, Германы Элчин сайдын яам, Азийн хөгжлийн банк, Азийн сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон төрийн бус байгууллагууд оролцон санал, зөвлөмжөө илэрхийллээ.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон Канадын Бритиш Колумбын их сургуулийн Норман Кээвил Уул Уурхайн Инженерийн сургуулийн хамтран хэрэгжүүлсэн энэхүү судалгааны ажлын үр дүн бичил уурхай эрхлэгчдэд тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуулыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.