МГТИС нь эрдэс баялгийн салбарын “Жендэрийн мэдрэмжтэй хамт олон” цомын эзэн боллоо
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь уул уурхай, эрдэс баялгийн салбарын "Жендэрийн мэдрэмжтэй хамт олон"-оор шалгарч, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан "Эрдэс баялаг - Эмэгтэйчүүд" үндэсний гуравдугаар чуулганы үеэр цомоо гардан авлаа. Тус сургууль нь жендэрийн тэгш байдлыг сургуулийн дүрэм болон бусад бодлогын баримт бичигтээ тусган, үйл ажиллагаандаа тогмол хэрэгжүүлдэг. Олон янзат байдал болон жендэрийн тэгш байдал нь МГТИС-ийн үнэт зүйл тул тэдгээрийн хэрэгжилтийг хариуцсан ажилтан ажиллаж байна.
МГТИС нь жендэрийн эрх тэгш байдлыг сурталчилсан олон үйл ажиллагаа зохион байгуулснаас 2020 онд “Жендэрийн тэгш байдал миний нүдээр” оюутны фото зургийн уралдаан, 2019 онд НҮБ-ийн “HeForShe” уриалгын танилцуулга, хэлэлцүүлэг болон 2018 онд Эрдэс баялгийн салбарын жендэрийн үнэлгээний санал асуулга, ярилцлага зэргийг дурдаж болно.
Энэхүү "Жендэрийн мэдрэмжтэй хамт олон" цомыг "Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь" үндэсний чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Анун болон Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч Т.Чимэгсанаа нар МГТИС-ийн Захирал Проф. Др. Б.Батцэнгэлд гардууллаа.