Насан туршийн боловсролын төвтэй Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ.
Тус санамж бичгийн хүрээнд талууд сургалт судалгаа, эрдэм шинжилгээний төсөл, багш, оюутан, судлаач солилцоо, инженер болох хүсэлтэй суралцагчдад зориулсан мэргэжил сонголтын сургалт, оюутны клубүүдтэй сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцлээ.
Насан туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуусыг дэмжин Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хамруулахын зэрэгцээ бүх насны иргэдэд амьдралын чанарыг нь сайжруулах зорилгоор хэрэгцээ шаардлагад нь тулгуурлан насан туршийн боловсролын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллага юм.