МГТИС нь “Болорсофт” компанийн Хиймэл оюуны судалгааны төвтэй хамтран ажиллана
“Чимэгэ” системийг зах зээлд танилцуулах албан ёсны нээлтийн ажиллагааны үеэр Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон Цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан хөгжүүлэгч “Болорсофт” компани Хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
“Болорсофт” компани нь Монгол хэлэнд зориулагдсан хиймэл оюуны (AI) шийдлийг хөгжүүлэн, хүний хэл яриаг хиймэл оюунаар боловсруулах технологийг амжилттай туршиж, “яриаг-бичвэр”, “бичвэрийг-яриа”-нд хувиргадаг “Чимэгэ” системийг энэ өдөр олон нийтэд танилцуулсан юм. Тус компанийн Программ хангамжийн архитектор С.Бадрал “Бидний хувьд хамгийн том амжилт бол тухайн үгийг зөв таних буюу монгол хэлний нарийвчлалыг 97 хувь хүртэл сайжруулсан явдал юм.” гээд уг технологийг цаашид сайжруулахын тулд Хиймэл оюуны судалгааны төв байгуулж, МГТИС-ийн багш, оюутнуудын дэмжлэгтэйгээр олон улсын зах зээлд зориулсан шинэ шийдлийг хөгжүүлэхээр зорьж байгаагаа дурдсан юм.
Ийнхүү МГТИС нь тус компанитай Хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн анхны их сургууль боллоо. Захирал Проф. Др. Б.Батцэнгэл энэ арга хэмжээний үеэр “Судалгаанд суурилсан их сургууль болох зорилгын хүрээнд бид энэхүү хамтын ажиллагааг ихэд чухалчлан өндөр ач холбогдол өгч байна. “Болорсофт” компанитай ‘Чимэгэ’ систем болон түүний Хиймэл оюуны судалгааны төвийг дараагийн түвшинд хүргэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно.” гэдгээ илэрхийлсэн юм.