Их, дээд сургуулиуд 9 дүгээр сарын 21-нээс хэвийн горимоор хичээллэнэ
Улсын онцгой комисс, Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулиудын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хэвийн горимд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Уг шийдвэртэй холбоотойгоор “Хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны Сайдын тушаалыг танилцуулж байна.