МГТИС хамтын ажиллагаагаа өргөжүүлж, “APU” компанитай Санамж бичиг байгууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Монголын ууган хүнсний үйлдвэрүүдийн нэг “APU” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр байгууллага оюутны үйлдвэрлэлийн болон танилцах дадлага, Үйлдвэрлэлийн өдөрлөг зэрэг арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг бөгөөд ийнхүү хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулж, Санамж бичиг үзэглэв. Уулзалтад ажлын гараагаа “APU” компаниас амжилттай эхлүүлж буй МГТИС-ийн 2020 оны төгсөгч Ү.Үүрийнтуяа, Б.Үнэнбат, н.Отгонзул нар мөн оролцож, сургуулийнхаа удирдлагууд, багш нартайгаа сэтгэгдлээ хуваалцлаа.
Энэ үеэр “APU” компанийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ш.Дөлгөөн хүний нөөцөө чадавхжуулах ажлыг тогтмол, системтэйгээр сайжруулж ажилтан авахдаа зөв хандлага, ёс зүйг баримтлан ажиллахыг зорьж байгаа тухайгаа сонирхуулсан юм. Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “Герман чанар, стандартыг хангасан аливаа зүйлд маш сэтгэл хангалуун байдаг. Тийм болохоор Германы инженерийн боловсролыг хэрэгжүүлэн дотооддоо эрэлттэй, хэрэгцээтэй инженерүүдийг бэлтгэж байгааг талархан хүлээн авч байна” гэсэн юм.
“APU” бол салбартаа үйлдвэрлэл, технологи, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээрээ манлайлдаг, байгаль эх дэлхийдээ ээлтэй техник технологийн шийдлийг цаг алдалгүй нэвтрүүлж, хүний хөгжлийг дээдэлдэг 90 гаруй жилийн баялаг түүхтэй компани юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд, МГТИС болон “APU” компани нь судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх, оюутан, багш нарын дадлага, судалгааны ажлыг дэмжих, хүний нөөцийн чадавх дээшлүүлэх сургалт явуулах гээд олон чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.