“Математикийн хэрэглээ, бодлого бодох арга зүй” интернет семинарт оролцохыг урьж байна

     Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас Монголын Математикийн Нийгэмлэгтэй хамтран оюутан, сурагчид, бусад сонирхсон хүмүүст зориулан  “Математикийн хэрэглээ, бодлого бодох арга зүй” интернет семинарыг 2020 оны 4-р сарын 1-нээс 6-р сарыг дуустал зохион байгуулах гэж байна. Уг интернет семинарын хүрээнд долоо хоног бүр нэг зочин уригдан оролцож, математикийн хэрэглээтэй холбоотой судалгааны үр дүн, оюутан, сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломж, бодлого бодох арга зүйн талаар танилцуулах болно. Энэхүү цуврал семинарыг олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт (GIZ) талархал илэрхийлье.

    Интернэт семинарын эхний дугаарт СЭЗИС-ийн багш, Проф. Ц.Батсүх “Коронавирус ба Монголын эдийн засаг” сэдвээр оролцож байна.

Та энд дарж бүртгүүлнэ үү.