“Falling Wall Lab Mongolia”-ийн ялагч Берлин хотноо болох уралдаанд оролцоно
Энэхүү арга хэмжээг Монгол Улс ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Берлиний хана нурсны 30 жил, Falling Walls Accociation үүсч байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгууллаа. Falling Wall Lab Mongolia бол оролцогчид гуравхан минутанд багтаан шинэлэг санаа, судалгаагаа танилцуулдаг онцлогтой илтгэлийн уралдаан юм. Энэхүү уралдаанд Монголын залуу судлаачид олон чиглэлээр шинэ санаа дэвшүүлэн өрсөлдсөн юм.
Байгаль орчин, усны бохирдол, шинэ технологи болох Лед дэлгэцийн технологи, бизнесийн салбарын компаниудын мэдээллийг судлан өргөн хүрээнд ашиглах, барилгын материалын чанарыг сайжруулах гэхчлэн олон салбарт төрөл бүрийн технологийн сайжруулалт хийх санаачилгыг оролцогчид дэвшүүлжээ.
Манай улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг хуралд залуу судлаачид, оюутнууд маш идэвхтэй оролцож, сонирхон сонсогчоор оролцлоо. Ялагч нь Берлин хотноо дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран ирсэн судлаачидтай хамт шилдэг эрдэмтэд цугладаг Falling Wall Lab арга хэмжээнд оролцоно. Тэрхүү уралдааны шилдэг илтгэгчдийн дэвшүүлсэн санааг бизнес эрхлэгчид авч хэрэгжүүлж, цааш нь хөгжүүлэх боломж нээгддэг.
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны факультетийн Физикийн багш Р.Нямдулам Лед дэлгэцийн шинэ технологи бүхий “Breaking the Wall of Light Emission” төслөөрөө гуравдугаар байр эзэллээ. Мөн Филиппин улсаас хүрэлцэн ирсэн Олон улсын эрүүл мэндийн төвийн Шинжлэх ухааны хэлтсийн дарга Эммануэль Дамиан маш их хог хаягдал үүсгэж буй хаягдал хувцсыг үр ашигтай ашиглах талаар хөндсөн “Breaking the Wall of Fast Fashion” төслөөрөө удаах байранд шалгарсан юм.
Харин Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны факультетийн Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийн багш З.Ууганбаатар “Breaking the Wall of Wind and Mind” сэдвээр Монгол гэрийн дизайныг ашиглан хэрхэн усгүй газар ус нөөцөлж ашглах талаар шинэ санаа гаргаж, шалгарсан юм. Тэрээр 2019 оны 11-р сарын 08-нд Берлин хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын Falling Walls Lab Finale-д орон орны 100 үндэсний ялагчтай өрсөлдөн дээрх төслөө дэлхий дахинд танилцуулна. Түүнчлэн Falling Walls Conference-д дэлхийн шилдэг 20 эрдэм шинжилгээний судалгааны баг өөрсдийн дэвшилтэт чухал нээлтийн талаар танилцуулж “Which are the next walls to fall?” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Олон Улсын Falling Walls Lab Finale-ийн нэг ялагч Falling Walls Conference-д өөрийн шинэлэг санааны талаар дахин илтгэлээ танилцуулж, мөнгөн шагнал хүртэнэ.
Falling Wall Lab Mongolia-ийн Ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон “Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө” НҮТББ, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, хэвлэлийн түншээр “Mongolian Economy”, “Business.mn” сэтгүүл хамтран ажиллалаа.