Монгол–Германы боловсролын хамтын ажиллагааны дараагийн 100 жилд МГТИС онцгой үүрэгтэй

Монгол–Германы боловсролын хамтын ажиллагааны дараагийн 100 жилд МГТИС онцгой үүрэгтэй

2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр МГТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва сургуулийн багш, удирдах түвшний ажилтнуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2026 оны 10 дугаар сард ХБНГУ-д айлчилсан. Айлчлалын үеэр Удирдах зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамт боловсролын салбарын уулзалт, хэлэлцүүлгүүдэд оролцов. Тэд ХБНГУ-тай боловсролын салбарт, тэр дундаа МГТИС-ийн хүрээнд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцсэн юм. Хоёр тал өнгөрсөн 100 жилийн хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, ирэх 100 жилийн хамтын ажиллагааны томоохон төлөвлөгөө боловсруулахаар тохиролцов. Энэхүү төлөвлөгөөнд МГТИС онцгой үүрэгтэй.

Сайд Л.Энх-Амгалан сургуулийг ойрын, дунд болон урт хугацааны хамтын ажиллагааны бодлогоо хамт олонтойгоо хэлэлцэж, өөрт нь танилцуулахыг үүрэг болгосон. Мөн энэхүү бодлогод тулгуурлан сургуулийн цаашдын үйл ажиллагааг тодорхойлно гэдгийг онцолсон.

Энэ хүрээнд болсон уулзалтаар дараах асуудлыг хэлэлцлээ:

• ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр боловсролын салбарт болсон уулзалт, хэлэлцүүлгийн үр дүн

• Ирэх 100 жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд МГТИС-ийн гүйцэтгэх үүрэг

• Ойрын болон дунд хугацааны хамтын ажиллагааны чиглэл, сургуулийн бодлого

• Багш нар, удирдлагуудын санал бодол, нэмэлт асуудал

Багш нар, удирдах ажилтнууд хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал бодлоо илэн далангүй илэрхийлэв. Эдгээр саналд тулгуурлан боловсруулсан сургуулийн бодлогыг ойрын хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны сайдад танилцуулна.