"Нэг бүс, нэг зам" олон улсын хөгжлийн судалгааны академийн төлөөлөгчид зочиллоо
"Нэг бүс, нэг зам" олон улсын хөгжлийн судалгааны академийн удирдлагууд Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд хүрэлцэн ирж, Ректор Проф. Б.Батцэнгэл болон багш нарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр сургуулийн хотхонтой танилцаж, мөн багш, оюутан солилцооны хөтөлбөр, зуны сургалт зэрэг тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж ярилцлаа.