Veritas Voice 2025” тэмцээнд оюутнууд олон янзат байдлын төлөөх дуу хоолойгоо хүргэлээ
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн оюутан залуус олон янзат байдал, тэгш байдлын төлөөх дуу хоолойгоо хүргэхээр “Veritas Voice 2025” илтгэлийн тэмцээнийг 2025 оны 4-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнийг зохион байгуулахад ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй GMIT IV төсөл дэмжин ажиллалаа.
Оюутнууд уг тэмцээнийг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болон Эрэгтэйчүүдийн өдөрт зориулан жил бүр уламлжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ. Оролцогчдын илтгэлүүд нь хувийн туршлагаасаа хуваалцсан, соёлын зөрүүтэй ойлголтууд, нийгэмд тулгамдаж буй сэдвүүдийг зоригтой хөндөж чадсанаараа онцлогтой байлаа.
Тэмцээнд оролцогчдоос шилдэг таван илтгэгчийг тодруулан, GIZ болон МГТИС-ийн нэрэмжит бэлгийг гардууллаа. Шилдэг илтгэлийн эздээр дараах оюутнууд тодорсон юм. Үүнд:
- 1-р байр – Дагдангончигийн Ундармаа
- 2-р байр – Хонгорзулын Нарангуа
- 3-р байр – Нацагдоржийн Эрхэмбаяр
- 4-р байр – Оюунчимэгийн Алтансувд
- 5-р байр – Даваасүрэнгийн Даваажаргал