МГТИС болон “Эпирок Монголиа” ХХК нь хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэлт, засвар үйлчилгээний салбарт тэргүүлэгч “Эпирок Монголиа” ХХК-тай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагаагаар МГТИС болон “Эпирок Монголиа” нь судалгааны төслүүд хэрэгжүүлэх, багш судлаачид болон инженер технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдлэг хуваалцах, мөн уул уурхайн тогтвортой үйл ажиллагаанд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зорьсон байна. Цаашлаад МГТИС-ийн оюутнуудын хувьд “Эпирок Монголиа” компанид танилцах болон мэргэжлийн дадлага хийж, мэргэжлийн салбартаа бодит мэдлэг туршлагатай болох боломж нээгдэж байгаа юм.
Тус хоёр байгууллага хамтран ажилласнаар боловсролын салбарыг аж үйлдвэрлэлийн салбартай холбон, ирээдүйд чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэхэд ихээхэн чухал алхам болно хэмээн уулзалтын үеэр талууд онцолж байв.