МГТИС-ийн профессорууд “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн гишүүнээр сонгогдлоо
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн профессорууд “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн гишүүнээр сонгогдлоо. Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах” тухай А/52 тушаалаар тус сургуулийн профессор, доктор Л.Алтангэрэл “Математик статистик”, Б.Батцэнгэл “Хими, химийн инженерчлэл”, Ц.Ариунтуяа, Г.Гантуяа нар “Хүрээлэн буй орчин судлал”-ын ухаанаар Монгол Улсад докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүдээр тус тус сонгогдсон байна.