Техник технологийн дээд сургуультай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон Техник технологийн дээд сургууль нь Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа, багш, оюутан солилцооны хөтөлбөр, судалгааны төсөл, чанарын баталгаажуулалт болон мэргэжлийн боловсролын магистрын хөтөлбөрийн чиглэлээр хамтран ажиллахаар харилцан зөвшилцлөө.
Тус уулзалтад Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ Country) хөтөлбөрийн зохицуулагч Биате Диппмар оролцож, хоёр сургуулийн хамтын ажиллагаа өргөжих нь ихээхэн чухал гэдгийг онцлоод, дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
Техник технологийн дээд сургууль нь 1984 онд байгуулагдсан цагаасаа хойш барилга, архитектур, инженер, технологийн салбарт мэргэжилтэн бэлтгээд зогсохгүй энэ салбарт багш нарыг бэлтгэх, чадавхжуулах ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байгаагаараа онцлогтой сургууль юм.