ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль болон Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн нь сургалт, судалгаа, оюутан болон багшийн хөгжлийн чиглэлээр Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Үүнд, багш судлаачдын менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлэх, оюутныг дадлагажуулах, хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэхээс гадна дэвшилтэт технологи, ахисан түвшний мэдлэгийг түгээхэд хамтын хувь нэмрийг оруулах гэх зэрэг хамтын ажиллагааны боломжуудыг тусгасан юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр байгууллагын төлөөллүүд харилцан зочилж, байгууллагын үйл ажиллагаа, лабораториуд болон одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл солилцохоор танилцах аяллуудыг зохион байгууллаа.
Түүнчлэн талууд цаашид сэргээгдэх эрчим хүчний салбарт батарей, дулаан хуримтлуур, цахилгаан дулааныг шууд үйлдвэрлэдэг систем нэвтрүүлэх, эрдэс баялаг боловсруулалтын салбарт, хаягдлаас “үнэт болон үнэт металлууд ялгах”, мөн хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах боломжууд байгааг уулзалтын үеэр онцолсон юм.