Гамшгаас хамгаалах бүрэн хэмжээний тактикийн сургалтыг МГТИС-д зохион байгууллаа
[2022.10.20] Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль нь Гамшгаас хамгаалах хуулийн дагуу Гамшгаас хамгаалах бүрэн хэмжээний тактикийн сургалтыг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран өөрийн сургууль (МГТИС)-ийн хотхонд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
1-р шатны сургалтыг 10-р сарын 18-ны өдөр зохион байгуулж, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 28 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Э.Баасанжав “Гал түймрийн тухай ойлголт”, “Гал түймэр гарсан үед авч хэрэгжүүлэх анхан шатны арга хэмжээ”, “Гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвтэй танхимын сургалт явууллаа. Мөн энэ өдөр гал түймэр унтраах анхан шатны багаж хэрэгсэлтэй ажиллах талаарх сургуулилтыг багш оюутнуудын дунд явуулж, дадлага хийлгэсэн юм.
Түүнчлэн 2-р шатны сургалтыг 10-р сарын 20-ны өдөр явуулж, гамшиг осол, гал түймэр гарсан тохиолдолд Гамшгаас хамгаалах болон мэргэжлийн ангиудын гүйцэтгэх чиг үүргийн талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги, эрэн хайх аврах бүлгийн бүрэлдэхүүн үзүүлэх сургуулилтыг хийж гүйцэтгэлээ.
Гамшгаас хамгаалах тактикийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахад Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Онцгой байдлын ерөнхий газрын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Налайх дүүргийн Хэв журам сахиулах, замын хөдөлгөөн зохицуулах алба, Налайх дүүргийн Эрүүл мэндийн алба, Налайх дүүргийн Хог хаягдал, нийтийн аж ахуйн алба, Налайх дүүргийн Цахилгаанаар хангах алба, Налайх дүүргийн Улаан загалмайн хороо, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдийн мэргэжлийн ангиуд чиг үүргийн дагуу хүч нэмэн оролцлоо.