“Заахуй, суралцахуй” багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь 9 дэх удаагийн Багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн бага хурлаа “Заахуй, суралцахуй” сэдвээр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн бага хурал нь Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хотхонд 2022 оны 10-р сарын 22-ны Бямба гарагт болно.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү бага хурлын зорилго нь инженер технологийн чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллежууд, ЕБС-ийн багш, судлаачдын дунд харилцан заах арга зүйн туршлага, мэдлэг хуваалцах, байгалийн ухааны болон англи хэлний сургалтад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх боломж, сургалтын шинэ арга барилын талаар санал бодлоо солилцоход оршдог. Бага хурлын хамтран зохион байгуулагчаар Налайх дүүргийн Боловсролын хэлтэс ажиллаж байна.
“Заахуй, суралцахуй” сэдвийг онцолж буй энэхүү хурал нь нэгдсэн хуралдаанаар эхэлж, Англи хэлний багш нарын семинар болон байгалийн ухааны хичээлүүдийн уялдаа холбоог сайжруулах сэдвүүдийг хэлэлцэн, математик, физик, хими, англи хэл гэсэн салбар хуралдаануудаар үргэлжилнэ.
Хуралд инженер технологи, байгалийн ухааны чиглэлээр боловсролын салбарт ажиллаж буй багш, судлаачид Та бүхнийг өргөнөөр оролцож, сургалтын арга барил болон шинэ мэдлэгээ хуваалцахыг урьж байна.
Хуралд оролцох багш, судлаачдын илтгэлийн хураангуйг 2022 оны 10-р сарын 15-ны өдрийг хүртэл naturalsience@gmit.edu.mn и-мэйл хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70232089, 99681816, 99591180 дугаараар холбогдон авна уу.