Уурхайн нөхөн сэргээлтийн жишиг талбай байгуулахад хамтран ажиллана
Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Э.Оюунболд болон бусад төлөөлөл Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочилж, багш судлаачидтай уулзлаа.
Уулзалтын үеэр тус холбоо нь МГТИС-ийн Хүрээлэн буй орчны багш судлаачидтай хамтран бичил уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийн, жишиг талбай болгох төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү жишиг талбайг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс сонгохоор хэлэлцэж, нөхөн сэргээлтийг МГТИС-ийн хэрэгжүүлсэн судалгааны арга аргачлалыг ашиглан хийж гүйцэтгэх юм. Ингэснээр цаашид бичил уурхайн үйл ажиллагаа явагдсан талбайг нөхөн сэргээх зорилготой аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран, байгаль орчны нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийх, туршлага хуваалцах, зөвлөмж өгөхөд чухал ач холбогдолтой.
Энэхүү төслийг 2022 оны гуравдугаар улирлаас хэрэгжүүлж эхлэх юм.